Коронавирусийн халдварын PCR-аар батлагдсан тохиолдлын тоо улсын хэмжээнд аравдугаар сарын 19-нд 14 болж буураад байсан бол эргээд өсөж эхэллээ. 

Өнгөрсөн 24 цагийн байдлаар нийт 82 тохиолдол PCR-аар батлагдсан байна. Үүний 35 нь Улаанбаатар хотод байгаа бол 47 нь орон нутагт бүртгэгджээ. 

Орон нутагт бүртгэгдсэн тохиолдлууд Дундговь болон Өмнөговь аймагт бүртгэгдсэн байна. 

 

КОВИД-19-ийн батлагдсан тохиолдол 

  • аравдугаар сарын 24-нд 52 байсан бол
  • 28-нд 103,
  • 31-нд 110,
  • арваннэгдүгээр сарын 2-нд 74 болж нэмэгджээ. 

Зөвхөн аравдугаар сарын сүүлийн долоо хоногт нийт халдварын тоо 357 болж, өмнөх долоо хоногоосоо 3 дахин өсөв.

Ийнхүү батлагдаж байгаа халдварын тохиолдлуудын 87.9% нь шинж тэмдэг илэрсэн бол 12.1%-д нь шинж тэмдэг илрээгүйг ЭМ-ийн сайд С.Энхболд мэдээлээд байна.  

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад КОВИД-19-ийн нийт батлагдсан тохиолдол 985,445, 

  • нийт нас баралт 2,131, 
  • Нийт эдгэрсэн тохиолдол 1,000,505 байгаа бөгөөд 
  • 607 хүн хяналтад байна.