Мазаалай баавгайн үхсэн шалтгааныг тодруулахаар БОАЖЯ-наас ажлын хэсэг гарчээ
2022/11/04
Мазаалай баавгай үхсэн тухай мэдээллийг цахим орчинд цацагджээ.
Уг асуудалтай холбоотойгоор Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ "Мазаалай маань үрэгдсэнээс уул уурхайн нэг компани зогссон нь дээр. Улсын хэмжээнд 51-хэн ширхэг бодгаль бүртгэгдсэн байдаг. Тиймээс шалтгааныг тодруулах ажлын хэсгийг БОАЖЯ-наас явуулж байна" хэмээн өөрийн цахим хуудастаа мэдэгдсэн байна.
Мазаалай нь говь цөлд амьдардаг дэлхийн цорын ганц баавгай бөгөөд зөвхөн Монголын говьд байдаг. 1967 оноос хойш зарим судлаачдын хийсэн судалгаанаас үзэхэд Мазаалайн тоо толгой хагас зуун жилийн өмнө ч 50-с хэтрээгүй байна.
Хамгийн сүүлд 2018 онд Самьяа болон Баттогтох нарын судалгааны баг автомат камер ашиглан 36 Мазаалайг шинж тэмдгээр нь баттай ялган тогтоож чадсан тухай ШУА-ийн Ерөнхий болон Сорилын биологийн хүрээлэнгийн Хөхтний экологийн лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан өмнө нь хэлж байв.
Хагас зуун жилийн өмнөөс зарим судлаачийн судалгааны явцдаа бүртгэсэн Мазаалайн тоо толгойн мэдээлэл:
Зочин · 2022/11/05
Монголд идэх хоолгүй орох оронгүй хүмүүс байгаа гэтэл үхсэн баавгай ёстой хуцваа
Зочин · 2022/11/05
Монголчууд уур амсгалаасаа болоод малгайг эрхэмлэдэг хятадууд бидний гадуур хувьцасыг малгайтай хийж толгой нүцгэн боллоо одоо 50 аас дээш насны 2/1 нь толгой өвддөг энэ үндэстэн мөхөөх далд явуулага та үүнийг сөр үр хүүхэд ач нартаа хэл