Д.Тогтохсүрэн: Орост сургууль төгссөн хүмүүс нийгмийн үйл явцад гай болоод, чирэгдээд байгаа зүйл байхгүй
2022/11/07
Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Б.Болор-Эрдэнэ өмнө нь олон улсын хуралд оролцох үеэрээ "Төрийн албаны анхан болон дунд шатны албан хаагчид Орост боловсрол эзэмшсэн хүмүүс байсан нь Засгийн газарт тулгарсан гол асуудал" хэмээн байр сууриа илэрхийлсэн нь олон нийтийн шүүмжлэлийг дагуулаад байна.
Тэгвэл энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Хувь хүний байр суурь байсан болов уу. Аль ч оронд өмнөх үеэ шүүдэггүй. Нийгмийн үйл явцад Орост сургууль төгссөн хүмүүс гай болоод, чирэгдээд байгаа зүйл байхгүй байх гэж бодож байна. Ёс зүйн хариуцлага тооцох эсэх нь Засгийн газрын асуудал" гэдгийг хэллээ.
Б.Болор-Эрдэнийн хувьд Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайдаар энэ оны наймдугаар сарын 31-нд томилогдсон юм.
Bayraa · 2022/11/07
Ajlaas n halah shaardlagatai. Es zuin aldaa gargasan bna.
Зочин · 2022/11/07
Олон улсын хуралд төр төлөөлөн оролцож байгаа хүний үгийг хувь хүний байр суурь гэж үзэж болох уу? Олон улсын хурал чинь хувь хүн байр сууриа илэрхийлдэг газар мөн үү?
зочин · 2022/11/07
Ёс зүйн алдаа гаргасан хүн өөрөө уучлал гуйгаад огцорвол таарна.
Хувь хүн · 2022/11/07
хаана ямар нөхцөлд байр суурь илэрхийлэх тохиолдолд хувь хүн гэж харагдах бол