Цаг агаарын урьдчилсан мэдээ
2014/06/05
Нутгийн баруун хагаст солигдмол үүлтэй. Баруун зүгийн хойд, төвийн нутгийн баруун хэсгээр бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи төв болон говийн нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийнуулархаг нутгаар 10-15 градус, баруун зүгийн нутгаар 14-19 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй.Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр. 22-24 градус дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 5 градус дулаан, харьцангуй чийг 58 хувь, агаарын даралт 866 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
zochin · 2014/06/06
Ogloonii mend tsag agaaraa ! bayrlalaa tand !