СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гэртээ ганцаараа байсан дөрвөн настай хүү цонхоор унаж, амиа алджээ
2022/11/16
Бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байхыг сэрэмжлүүлж байна. Тодруулбал, гэртээ ганцаараа үлдсэн дөрвөн настай хүүхэд цонхоор унаж, амиа алдсан харамсалтай явдал гарчээ.
Энэ тухай Цагдаагийн байгууллагаас тодруулахад "Өнгөрсөн долоо хоногийн Даваа гарагт 21:40 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Өндрөөс хүүхэд унаж нас барсан” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.
Үүний дагуу тус дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс шалгахад бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр орхиж явсны улмаас дөрвөн настай хүү гэртээ ганцаараа байхдаа цонхноосоо унаж нас барсан байсан. Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна" гэлээ.
Иймд хүүхдийг харгалзах хүнгүйгээр гэрт нь үлдээхүй байж, анхаарал халамжаа нэмэгдүүлэхийг зөвлөж байна.