Д.Монголхүү: Цахим гав зүүлгэнэ гэдэг нь хорих ялыг гэрээр эдлүүлж байгаагаас өөрцгүй
2022/11/19
МоАХ-ны дарга Д.Монголхүүд шүүхийн шийдвэрээр зорчих эрхийг хязгаарлаж цахим гав зүүлгэжээ. Энэ талаар түүнээс зарим зүйлийг тодрууллаа.
-Таныг олон хэрэгт буруутгаад байсан. Яг ямар хэрэгт зорчих эрх хязгаарлаад гав зүүлгэчихэв ээ?
-2021 оны есдүгээр сарын 30-нд төв талбай руу хүүхдийн гутал оруулна, оруулахгүй гээд цагдаа нартай бөөн юм болсон л доо. Хэд хэдэн цагдаа намайг газар унагааж байгаад баривчлаад явдаг хэрэг явсаар байгаад ийм шийдвэрт хүрч байна. Намайг хууль сахиулагчдын хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, хүч хэрэглэсэн гэж анхан болон давж заалдах шатны шүүх буруутгаж, нэг жилээр зорчих эрхийн хязгаарлалт хийх шийдвэрийг гаргасан. Би Улсын дээд шүүхэд гомдол гаргасан. Гэвч хүлээж авахаас татгалзсан. Ингээд цахим гаваа зүүлээ.
-Цахим гав зүүлгэхдээ юуг сануулж байх юм. Нэг ёсны хорих ял шүү дээ?
-Мэдээж сайхан санагдахгүй. Хууль зөрчөөгүй хэрнээ эрүүгийн гэмт хэрэгтэн болчихлоо. Ял ямар байх нь хамаагүй шүү дээ. Нэг төгрөгийн торгууль ч ял. Тэр үүднээс шударга бус санагдаж байна. Цахим гавыг зүүхдээ гүйцэтгэх ажиллагаатай холбоотой эрх, үүрэг танилцуулан, бүрэн бүтэн байдлыг хангах талаар гээд хэд хэдэн газарт гарын үсэг зуруулсан. Нэг хуудаст гарын үсэг зураагүй.
-Яагаад тэр вэ?
-Цахим гавыг ажиллуулж, хянахын тулд интернэт буюу дата ашигладаг юм байна. Тэр датаны хэрэглээг иргэн өөрөө гаргана гэсэн бичиг байсан. Өдөрт 1300 төгрөг гэсэн үү, түүнийг иргэн өөрөө төлөх юм гэнэ. Би зөвшөөрөөгүй. Тийм журамтай гэнэ. Журам ч хуулийг давж болохгүй. Тиймээс би хууль судалж байж гарын үсэг зурна гээд хойшлуулсан.
Гавыг бүтэн жил зүүнэ гэхээр ус орж, эвдэрч гэмтэх эрсдэлтэй. Тэр тохиолдолд яах вэ?
-Иргэн өөрөө л төлнө.
-Нэг төгрөгийн торгууль ч ял гэдэг үнэн. Гэтэл бүтэн жил хэн нэгнээс хараат байна гэдэг төсөөлөхөд хүнд санагдаж байна шүү?
-Үнэхээр нөхөр Монголхүү тав, зургаан цагдааг хууль ёсны шаардлага тавьсаар байхад нь зодож, нүдээд эсэргүүцсэн бол нэг жилийн зорчих эрх хязгаарлах уу. Хуулийн санкциараа бол тийм танхай балмад этгээдэд дор хаяж гурван жил хорих ял өгнө биз дээ. Гэтэл надад өнөөдөр ийм шийтгэл оноож байгаа нь хэлмэгдүүлж байгаа нотолгоо. Тийм болохоор шударга бус санагдаад байгаа. Уг нь шүүхэд итгэж байсан юм. Зорчих эрх хязгаарлана гэдэг ерөөсөө хорих ялыг гэрээр эдлүүлж байгаагаас өөрцгүй.
-Сая бас “No double standart” хөдөлгөөний таван залууд шүүхээс ял оноолоо. Тэд таны баривчилгааг эсэргүүцэж очоод ял шийтгүүлчих шиг боллоо..?
-Тэдгээр залуусын шийтгэлийг харахаар хоёр үндсэн том эрх ашгийн үүднээс яллаж байгаа нь харагддаг. Нэгд, Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нарын эрх баригчид буруугаа хүлээн зөвшөөрч чадсангүй. Хэрэв шүүх залуусыг буруугүй гэчихвэл өөрсдөө буруутан болчих учраас ийм ял оноолоо. Хоёрт, тэд нийгэмд маш муухай жишиг тогтоож байна.
Та нар харж байгаа биз, хэрэв өрвөлзөөд байвал Монголхүүгийн араас орно, Одбаярын араас орно, Ганхөлөгийн араас орно гэж харуулж байна. Ноёнтой өстэй хүн толгойгүй, нохойтой өстэй хүн хормойгүй гэж гэдгийг нийгэмд жишиг болгож харуулж байна. Нэг ёсондоо биднээр тахил өргөчихлөө.
Мэдээж надад эмзэглэл төрж байна. Залуусаа хөлдөө чирчихлээ. Харин залуус маань огт эмзэглэхгүй байгаа. Монголоо тэднийг шахаж шаардаагүй, тэд өөрсдийнхөө шийдвэрийг гаргаад зорьж байгаа эрх, эрх чөлөөнийхөө төлөө явсан учраас ялархахгүй байна лээ.
DR. PRADHAN · 2022/11/25
DR. PRADHAN · 2022/11/23
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад [email protected] хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: [email protected] Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
DR. PRADHAN · 2022/11/23
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад [email protected] хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: [email protected] Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Зочин · 2022/11/21
Ийм мэтийн юу хийж байгаа ч ойлгох чадваргүй маанаг хүн төрөхтөнгүүд элбэг болж дээ
enedisn · 2022/11/20
hulgaichuudiin gar hol huuheldei
Zochin · 2022/11/19
HOHI CHIN Gej heliidee.UUR HELEH CH UG OLDOHGUI BNA. HENDEE GOMDOHOV. HARIN CH BAGA YL UGCH BAYARLASNAA HELEH HEREGZEI YAW BISHUU?
Terdisn · 2022/11/19
Ene yasman dabarsan omhii baasnii uut be
Монгол · 2022/11/19
ӨӨДӨӨ ШИДСЭН ЧУЛУУ ӨӨРИЙН ТОЛГОЙ ДЭЭР БУУНА ГЭДЭГ ДЭЭ
Охинд · 2022/11/19
Тэгвэл торонд хорих ялаар солиулах саналаа шүүхэд өгөөчдээ бүсгүй минь
zochin · 2022/11/19
ene teneg hen be yag ymar ajil bolovsroltoi uher be yasan hulgai hiideg hun uu