Дархан хотод ТЭС петролуим-н ШТС-ын агуулах дэлбэр нэг хүн амиа алдаж хоёр хүн сураггүй байна
2022/12/01
Дархан-Уул аймгийн Дархан сумын гуравдугаар багийн нутаг дэвсгэр дэх “Тэс Петролиум” ХХК-д гал түймэр гарлаа гэсэн дуудлага өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 01-ний өглөө 09 цагт Онцгой байдлын газарт иржээ. Алба хаагчдыг очиход 2000 тоннын багтаамжтай АИ-92 шатахууны нөөцийн сав шатаж байсан бөгөөд унтраахаар ажиллаж байгаа юм байна.
Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 22, 54, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 19, 61 дүгээр ангийн алба хаагчид үүрэг гүйцэтгэж байгаа тухай Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Бид энэ асуудлаар Дархан-Уул аймгийн засаг дарга Б.Азжаргалаас тодруулахад: "Бид газар дээр нь ажиллаж байна. Урьдчилсан буюу албан бус мэдээллээр ээлж солилцох үеэр гурван хүн байсан. Хоёр нь одоогоор олдоогүй. Харин нэг хүн нь эмнэлэгт хүргэгдэх үедээ нас барчих шиг боллоо. Агуулах дэлбэрч их хэмжээний гал авалцсан учир унтраахад асуудал үүсэж байгаа тул Сэлэнгэ аймгийн ОБЕГ-тай хамтарч байна. Албан мэдээллийг тодорхой болсны дараа өгнө" гэв.
Зочин · 2022/12/02
Hotiin dotor oirhon Satahyyn tygeeh satanzdaa bis,hymyys ni ajillaj baigaa hiigeed gadyyr oir toirond ni amidarch baigaa hymyys anhaaral bolgoomjtoi syychgaah heregtei,hyn am teblersen asar tom hotyyd ch sathyynii stanz ni tebdee l baidag hamgiin gol ni anhaaral bolgoomtoi tymen nyd anhaaran harj baih saardlagatai yum aa!!!ta bid ene amidralaar zamnaad ydaagyi tyl nyydelchin zangaaraa handaad baina?....delhiid byh l ylas oron iimerhyy tygeeh stanz ni tebeer bainga l baij baidag zyils eersdee hychirheg sonor seremj chag yrgelj aldaj bolohgyi bas hamgaalah hyyli dyrem zeregeer onchgoi handdag yum bilee?...ta nar negent l ardchilal sine ye yum bol tyyndee gadn,iihanii amidraliig tysgan amidarch syr!!!!!ene l chyhal,harin am hel chini ikhedeed yils ajil deeree zereed baibal ali ikhe berhseeltei tylgarahiig helj medehgyi ee!!
Зочин · 2022/12/01
хот дотор ойрхон шатахуун түгээх станц байдаг нь маш их эрсдэлтэй хаянхярваа шуналаас болоод Дархан хотын микрт гэхэд ойрхон 5 -6 станц байдаг гээд бод доо газрын намйаа хийж мөнгөийг аваад газар өгсөн хүнийг алмаар санагдаж байна