Томоохон шинэчлэл хийгдсэн тохиолдолд Ерөнхий сайдын хувьд ард түмэндээ дахин сонгох эрхийг өгөх нь зүйтэй гэж үзэж байна
2022/12/06
Төв талбайд хоёр өдөр үргэлжилсэн жагсаалтай холбоотойгоор Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дараах байр суурийг илэрхийллээ.
Тэрбээр "Өнөөдөр үдээс хойш улс төрийн намын холбогдох удирдлагуудтай уулзаж ярилцана. Жагсаалд ирсэн залуучуудын ихэнх нь оюутнууд байсан. Гарын үсэг зураад өгсөн бичгүүд ч байна. Тогтолцоо нь буруу байгаа юм бол юугаа хүлээгээд байгаа юм бэ гэдэг бичиг ч ирсэн байсан.
Тийм учраас энэ асуудал дээр хамтдаа байж, үүнээс хүнд нөхцөл байдалд Монгол Улс орвол яах вэ гэдгээ бодож, том алхах зайлшгүй шаардлагатай. Энэхүү томоохон шинэчлэл хийгдсэн тохиолдолд Ерөнхий сайдын хувьд ард түмэндээ дахин сонгох эрхийг өгөх нь зүйтэй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, ард түмнээсээ асуух эрхтэй байх тухай асуудал юм.
Хэрвээ өчигдрийн үйл явдал Япон улсад болсон бол Ерөнхий сайд парламентыг тараагаад дахин сонгууль явуулчихсан байгаа.
Энэхүү реформыг дэмжиж байгаа бол намайг дэмждэг парламентыг бүрдүүлж өг гэсэн үг. Хэрвээ дэмжихгүй байгаа бол өөр сонголт хий. Хугацаа алдахгүй явах боломж сонгодог парламентын засаглалтай орнуудад байдаг.
Өнгөрсөн хугацаанд явж ирсэн тэмцэл, бодлого цаашаа үргэлжлээсэй гэж хүсэж байна уу, үгүй гэж бодож байна уу гэдэг дээр дүнгээ тавиач. Бид цаашдаа ийм зарчмаар явна" гэв.
Зочин · 2022/12/06
eronxii caidiig erchimtei shiidemgii zorigtoi cain ajillabal demjilgvi yaxab