Ерөнхийлөгч нүүрсний хулгайн асуудлаар өөрийн албан ёсны хаягаар байр сууриа илэрхийлжээ.

Тэрбээр "Нүүрсний хэргийн асуудлаар УИХ дээр нээлттэй сонсгол хийж ард түмэнд ил тод мэдээлэх нь зүйтэй. Нөхцөл байдалд бодитой дүгнэлт хийж хатуу чанд хуулийн хариуцлага тооцох ёстой" гэжээ. 

Тэгвэл өчигдөр үдээс хойш болсон бүлгийн хуралдаанаар парламентын нээлттэй сонсгол хийхийг дэмжиж, өнөөдөр болох Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар товыг тогтоохоор болжээ.

 

Т.Сайхан

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин