Хууль зүйн дэд сайдын “ял”-ыг хэвээр үлдээлээ
2014/06/05
Эрүүгийн хэргийн давж заалдах шатны аравдугаар шүүхээс 2014 оны зургааугаар сарын 5-ны өдөр Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъян болон түүний өмгөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлын дагуу түүнд холбогдох хэргийг хэлэлцээд, Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъянг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 245 дугаар зүйлийн 245.2-т зааснаар буюу мөрдөн байцаалтын ажиллагаанд санаатайгаар саад учруулсан үйлдэлд Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхээс оногдуулсан улс төрийн албан тушаал эрхлэх эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, гэмт хэрэг үйлдэгдэх үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 140400 төгрөгийг 60 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр торгосон шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.