УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнг 2020 оны тавдугаар сараас шалгаж эхэлсэн
2022/12/09
Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гаргасан шийдвэрийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар танилцуулах үеэр сэтгүүлчийн асуултад хариулав.
-Өнгөрсөн дөрөвдүгээр сард Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлэхдээ, УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн нарын улстөрчид нүүрсний хулгайд холбогдсон. Үүний цаана нөлөө бүхий улстөрчид бий гэсэн. Ингэж нэр зарласан нь хууль зөрчсөн хэрэг үү, эсвэл нэр хүндэд нь халдсан явдал уу?
Х.Нямбаатар: Монгол Улсын Ерөнхийлөгч ч бай, Ерөнхий сайд ч бай хэн нэгэн хүнийг гэм буруутайд тооцож, нэрсийг нь зарлах эрх бүхий албан тушаалтан биш.
А.Адъяасүрэн гишүүний асуудалтай холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа. Авто тээврийн үндэсний төвийн албан тушаалтнуудад авлига өгөхийг завдсан хэрэг одоо ямар шатанд явааг мэдэхгүй байна.
Шүүхийн шийдвэргүйгээр хэнийг ч яллаж шийтгэхгүй, хөрөнгийг нь хураахгүй. Харин нийгмийн сүлжээнд хэн нэгнийг зэмлэж, шүүн тунгаадаг тогтолцооноос салах ёстой.
Авлигатай тэмцэх газрын дэд дарга Б.Азжаргал "УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнг 2020 оны тавдугаар сараас эхлэн шалгасан. Шүүхийн шийдвэр гарсны дараа зарлана гэсэн юм.