Р.Ууганбаатар: Хошин шогийн жүжигчин хувьсгал удирдаж байгаа нь муугийн ёр
2022/12/13
ШИНЭ намын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Р.Ууганбаатартай ярилцлаа.
Нүүрсний хулгайг дахин гаргахгүй байх үүднээс ШИНЭ нам “Эрдэнэс Таван Толгой” ХК-ий бүх хувьцааг олон нийтэд тараа гэж байгаа юм байна. Иргэн бүрийн эзэмшиж байгаа 1072 ширхэг хувьцаа бол нийт хувьцааны 15 хувь гэсэн үг. Тэгэхээр та бүхэн үлдсэн 85 хувьд ногдох бүх хувьцааг тараахыг шаардаж байна гэж ойлгож болох уу?
Зөв. Төр нь төрийн өмчийн компаниас нэг хувийн алтан хувьцаа эзэмшинэ. Тэр нь ногдол ашиг авахгүй гээд Монгол Улсын компаний тухай хууль дээр байгаа. Ийм хувьцаа байдаг байхгүй юу. Тэгэхээр боломж бол байгаа. Төрийн мэдлийн 85 хувийн хувьцаа буюу 12.7 тэрбум ширхэг хувьцааг 3.4 сая хүнд хуваахаар хүн бүрт 3613 ширхэг хувьцаа оногдож буй. Үүнийг 1072 хувьцаа дээрээ нэмэхээр хүн бүр 4685 хувьцаатай болох хуулийн төслийг бид бичсэн. Энэ хувьцааг ард түмэнд үнэ төлбөргүй, өмчлөх эрхийн хувьцаа болгож өг. Хөрөнгийн бирж дээр нээлттэй гарга. Хувьцаагаа худалддаг, өмчилдөг, өвлүүлдэг, ашигладаг тэр боломжийг нь нээ гэж байгаа юм. Нэг хувьцааг 20 ам.доллараар бодох юм бол хүн бүр 98000 доллар буюу 318 сая төгрөгийн өмчлөх эрхийн хувьцаатай болно гэсэн үг. Түүнийгээ шууд хөрөнгийн бирж дээрээ зарж болно. Нэгхэн уурхайн хувьчлалаар ард түмнээ ядуурлаас нь суга татаад гаргаад ирэх боломж Монгол улсад байна. 3000 гаруй орд ажиллаж байна. Яагаад ганц ордоо ард түмэндээ өгч болдоггүй юм. Тэгэхдээ бүр ганц ордыг гурван компани ашиглаж байна шүү дээ. Тэр ганц ордын гуравны нэгийг нь л ард түмэндээ өгчихөөч гэж байгаа юм. Өөр юм байхгүй.
Нүүрсний хулгай бол ойлгомжтой. “Эрдэнэс Таван Толгой” ХК төрийн өмчийн компани учраас төрийн өмч “ёо, ёо” гэхгүй байгаа байхгүй юу. Төрийн мөнгө “ёо, ёо” гэхгүй.
Хэн дуртай нь цавчаад, авлигадаад, асгаж цутгаад, үрэн таран хийгээд, хоосон машин явуулаад, дутуу ачаад дээр нь нэмж гаргаад, хямд үнээр зараад байхаар энэ “Эрдэнэс Таван Толгой” гэдэг чинь компани мөн юмуу, биш юмуу. Өөрөө машингүй, өөрөө хөрсөө хуулахгүй, өөрөө олборлолт явуулахгүй, өөрөө тээвэрлэхгүй, өөрөө зарахгүй, өөрөө дэлхийн зах зээлийн ханшаар гэрээ хийхгүй. Энэ одоо яачихсан компани вэ? Зүгээр л баахан гэрээ хийчихсэн. Гэрээ бүхнээ нууцалчихсан. Ийм заваарсан юм байж болохгүй. Ийм учраас төрийн өмч, хаалттай хувьцаат компани гэдэг хоёр юм чинь энэ бүх луйвар, булхайн чинь үндэс суурь. Тэгэхээр үүнийг нь устгая. Бүгдийг нь ард түмнийхээ өмч болгоод өгье. Тэгээд нээлттэй хувьцаат компани болгоод хөрөнгийн бирж дээр гаргачихаар бүх санхүүгийн тайлан, төсөл, тендэр, худалдан авалт, гэрээ хэлэлцээр бүгд ил тод байх ёстой болно. Ингээд хулгай хийх ямар ч боломжгүй болно.
“Эрдэнэс Таван Толгой” ХК-ний төрд буй 85 хувь хувьцааг ард түмэнд үнэгүй тараах боломж бий юм бол үүнийг хэрхэн, яаж ажил хэрэг болгох вэ?
Монгол Ардын Нам бол социалист нам. Социалист нам чинь ард түмний бүх хувийн өмчийг устгаад төрийн өмч болгодог онол, номлолтой. Тийм учраас 1990 оноос хойш бүх өмчийг хувьчилья гээд байгаа мөртлөө хувьчлахгүй байна шүү дээ. Ард түмэнд өгөхгүй байгаа байхгүй юу. Хөрөнгөтний нийгэмд шилжчихсэн. Хөрөнгө, мөнгөө эргүүлж, хөдөлгөж өгөөжөөр нь амьдардаг нийгэм рүү шилжчихээд ард түмэндээ юу ч өгөөгүй. Ямар ч хөрөнгө өгөөгүй. Ард түмний амьдрал маш хүнд, социализмаас доор уначихаад байна. Тийм учраас ажиллаж байгаа 3000 ордынхоо ядаж ганцыг нь ард түмэндээ өгч болдоггүй юмуу? эвэр хошуулсан МАН-ынхаан.
УИХ-ын гишүүн Т.Доржханд нүүрсний хулгайн дүнг 40 их наяд гэсэн бол та бүхэн 122 их наяд гэж хэллээ. Хэрхэн тооцоолов?
Т.Доржханд зөвхөн хулгайлсан нүүрс чинь 6.4 сая тонн юм байна шүү гэсэн. Үүн дээрээ төмөр замын мөнгийг нэмэхээр дөчөөд их наяд болж байгаа юм байна гэж хэлсэн. Үүн дээр бид нар гэрээт олборлогч нарын, төмөр замын, тээврийн, “Чалко”-гийн, оффтэйкийн гэх мэт бодит алдагдлуудыг гаргаж ирж нэмсэн. Дэлхийн зах зээлийн үнийн зөрүүг нэмсэн гээд бүх алдагдлуудыг нэмэхээр 36 тэрбум доллар гарч ирж байна. Жишээ нь, яг өнөөдөр дэлхийн зах зээл дээр 6000 ккалортой нүүрс тонн нь 400 ам.доллар байна шүү дээ. Манайх яагаад 100 ам.доллараар өгдөг юм. Хил гаргаад яагаад 210 ам доллараар өгдөг юм. Тэгээд яагаад Хятадууд цааш нь 400 ам доллараар зардаг юм. Ийм алдагдлууд ярих юм бол бүр 20 тэрбум ам.долларын алдагдал яригдаж байгаа юм.
Манай ард түмэн зөвхөн хулгайн нүүрс яриад байгаа юм. Гэтэл “Эрдэнэс Таван Толгой” чинь яг компани мөн үү? Яагаад өөрсдөө хөрсөө хуулдаггүй юм, яагаад өөрсдөө олборлолт явуулдаггүй юм, яагаад өөрсдөө тээвэрлэдэггүй юм, яагаад дэлхийн зах зээл рүү гаргаад зардаггүй юм гэж яагаад бид өөрсдөөсөө асуудаггүй юм бэ?
Шаньси муж доторх Хятадын компани коксждог нүүрсээ олборлоод дэлхийн зах зээлийн үнээр дотооддоо зарж байгаа шүү дээ. 400 ам.доллараар зарж байна. Бид яагаад Хятадад 210 ам.доллараар зарах ёстой юм. Яагаад 400 ам.доллараар зарахгүй байгаа юм. Тэр бүү хэл 210 ам.доллараараа шууд зарчихгүй, яагаад аман дээрээ авч ирж зараад биднийг хуураад байгаа юм. Энэ асуудлыг хэн хөндөх юм. Ингээд 10 жил ажиллалаа, 250 сая тонн нүүрс зарлаа, Монгол улсад ямар ашиг ирсэн юм бэ? Ганцхан удаа 2018-2019 онд нэг их наяд төгрөгийн ашигтай ажиллалаа гэсэн. Түүнээс өөр ашиг ерөөсөө гараагүй. Монгол Улс 210 сая тонн нүүрс зарчихаад огт ашиг олоогүй байна. Тэгвэл энэ сайхан өндөр чанартай, коксжсон нүүрсээ түүхийгээр нь, их хэмжээгээр, машинаар, хямд үнээр зарж яах юм бэ. Ямар үхсэнээ хийх юм. Ингэж байснаас Таван Толгойгоо ашиглахаа боль.
Д.Сүхбаатарын талбайд болж буй жагсаалд ШИНЭ нам хэрхэн оролцож байна вэ?
Бид өдөр болгон очиж дуу хоолойгоо хүргэж байгаа. Гэхдээ залуучууд нам гэхээр хөөж туугаад, намайг ШИНЭ намын генсек явж байна, зайл гэж байх жишээний. Тэгэхээр бид эргэж, тойроод л байж байгаа. Энэ жагсаал их онцгүй явж байгаа. Нэгдсэн зорилго алга, тавих шаардлага алга, зохион байгуулалт алга. Украйны араас явах гээд байна уу, яах гээд байна. Украйн чинь хошин шогийн жүжигчин Ерөнхийлөгчтэй болоод улсаараа сүйрч байна шүү дээ. Ер нь нэгдсэн зохион байгуулалтанд орохгүй явах юм бол ард түмэн гэнэтийн уур хилэнгээсээ болоод яг Араб, Тунис, Сири, Египет, Йемин шиг унаад, эх орон нь хувьсгалын галд шатаад, эмх замбараагүй байдалд ороод сүйрдэг байхгүй юу. Сирийн 17 сая хүнээс 5 сая нь гараад явчихсан. Амьдрах нь бүү хэл амьд байх аргагүй болоод гарч байгаа байхгүй юу.
Тэгэхээр эх орон маань эмх замбараагүй байдалд унах вий гэж манай ШИНЭ намынхан маш их санаа зовж байгаа.
Ер нь зорилготой, онолтой, улс төрийн нам удирдсан жагсаал, цуглаан, хувьсгал амжилтанд хүрдэг. Түүх нь тийм. Улс төр гэдэг чинь шинжлэх ухаан байхгүй юу. Улс төрийн шинжлэх ухааны хамгийн том судлагдахуун нь Үндсэн хууль, парламент, сонгууль, улс төрийн нам, фашизм, социализм гэх мэт том, том измүүд байдаг. Улс төр гэдэг чинь шинжлэх ухаан, мэргэжил болчихсон байхгүй юу даа. Тэгсэн чинь манай ард түмэн болохоор улс төрд дургүй гэнэ ээ. Улс төр сонирхохгүй, муухай, балиар гэж хэлж байснаа улс төр мэдэхгүй, хууль мэдэхгүй, эдийн засаг мэдэхгүй хошин шогийн жүжигчин гарч ирээд хувьсгалыг нь удирдахаар баярлаад байх юм. Энэ муугийн ёр шүү. Муугийн ёр.
Ярилцсан Ч.Явуухүү
sonin.mn
Аюур. · 2022/12/19
Батзандан яагаад таг байнаа. Их л сржигнэдэг хулгайч ш дээ. Нөгөө хулгайч Хүрэлсүх нь дуугүй болгож байгаа л даа. Дуугүй байвал чиний луйврыг аргалж юу яана гэж амлаа биз.
zochin · 2022/12/14
Цогтоо Украйны Зелинскийг дууриагаад байх шиг байна лээ
хүннү · 2022/12/13
Цогтоо юу? За яахав. Жагсагчид улс төрийн намыхныг хөөдөг нь зөв. Тэд орж ирэх л юм бол будилаан үүсгэнэ. Яагаад гэхэнд манай улс төрийн намууд ямарч чадваргүй, улс төрийн хонжоо хайсан хэдэн нөхдүүд л байдаг. Одоо түрүүч нь яаж байна. “Дарга” л болж нүүрс хусах мөрөадөлтэй хэдэн гарууд л байна. Цогтоог ийм тийм гэх юм алга харин тогололт хийхдээ “пизда” гэж хэлж тоголож болохгүй шүү! Чамайг дуурайгаад жоохон хүүхдүүд ээжийгээ “пизда минь” гэдэг болсон.
Зочин · 2022/12/13
Цэцэнболд Амараа гм манай хэдэн шилдэг жүжигчид дэлхийн хэмжээний кинонд тоголж байгаа. Тэд монголдоо байхгүй.
шаабар · 2022/12/13
Ерөнхийдаа үнэн хэллээ. Сайн удирдагчтай байж л үр дүнд хүрнэ. Тэр нь ганц хүн биш чадварлаг баг байх ёстой. Одоохондоо эзэнгүйдэж байснаас хошин шогийн ч гэсэн нэг хүн манлайлж байгаа нь буруу биш. Гэхдээ л иргэд хүлээн зөвшөөрч хүндэтгэн хандах арай жинтэй хүн байвал илүү олон хүн дагна. Жүжигчин байж болно л доо. Гэхдээ л Цогоо арай жижигдэж байна. Шүдэнз үлээдэг Амараа ч юм уу Цэрэнболд шиг Алдар шиг зангарагатай жүжигчин гарч ирвэл зүгээр дээ. Ялангуяа Чингис хаан Энхтайван манлайлвал билэгдлийн хувьд ч илүү хүчтэй оновчтой болно гэж би хувьдаа харж байна.
зочин · 2022/12/13
хуцаа. Өөрөө гараад удирдаач.
Зочин · 2022/12/13
Энэ хүний хэлж ярьж байгаа нь үнэн шүү Жагсаалийг мэдлэг боловсролтой залуусаар удирдуулах ньзөв Цогтоог удирдагч манлайлагч гэсээр наад залуугаа эрсдэлтэй эвгүй байдалд оруулаад байх юм