Г.Сарангэрэл болон хоригдолууд өлсгөлөн зарлаагүй гэв
2014/06/06
Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн "нялх амраг" хэмээн цоллуулаад буй Г.Сарангэрэл ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байгаа билээ. Тэрбээр өнгөрсөн гуравдугаар сарын 2-ны 22 цагийн үед Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт “Миами” зочид буудлын гадна автомашинд Х.Гэрэл, Б.Энэрэл, Б.Отгончимэг гэх гурван охинтой хамт “Метафетамин” буюу мөс хэмээх хар тамхи хэрэглэж байгаад газар дээрээ цагдаа нарт баригдсан гэдэг. Гэвч тэрбээр “Би хар тамхичин биш, ямар ч гэм буруугүй” хэмээн мэдэгдэж, 5-р сарын 30-ны өдрөөс эхлэн өлсгөлөн зарласан гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарах болсон. Тэгвэл энэ мэдээлэл ташаа мэдээлэл гэдгийг ШШГЕГ-аас мэдэгдлээ. Хэрвээ Г.Сарангэрэл өлсгөлөн зарлах бол энэ талаар хорих ангид албан ёсоор мэдэгдэж, эмнэлэгийн үзлэгт орох ёстой бөгөөд эмчийн зөвшөөрөлтэйгөөр өлсгөлөн зарлах ажээ. Харин Г.Сарангэрэлийн хувьд албан ёсоор мэдэгдсэн зүйл байхгүй гэдгийг эх сурвалж хэллээ.
Энэ мэдээлэл гараад удаагүй байхад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харъяа 409-р хорих ангид 80 орчим хоригдол өлсгөлөн зарласан гэх мэдээлэл гарсан. Тодруулбал 409-р хорих ангид 80 орчим хоригдол Монгол улсын ямар ч хуулинд байхгүй ялгааны шорон 409-р ангид бий боллоо. Энд хоригдлуудыг мөнгөтэй,мөнгөгүйгээр нь ялгаж,хуулийн хугацаа нь болсон зарим хоригдлын дэглэмийг буруулахгүй магадланд оруулахгүй байна хэмээн мэдэгдэж өлсгөлөн зарласан гэнэ. Үүнийг ШШГЕГ-аас тодруулахад “Өнөөдрийн байдлаар нэг ч хоригдол өлсгөлөн зарлаагүй. Хоригдол өлсгөлөн зарлаж байгаа гэдэг ташаа мэдээлэл хэмээн албан ёсоор мэдэгдлээ.
А.Баярмаа
moogi · 2014/06/08
horigdol ch gesen hvn shvv *****oo
Зочин · 2014/06/08
durtai bol *****l bizde
Зочин · 2014/06/08
албан ёсны мэдээллийг зохих байгуул**********с нь авч мэдээлсэн сэтгүүлч танд баярлалаа
Зочин · 2014/06/07
үгүй гэж хэлж байна ****** мал минь чамд ямар хамаатайн,танай гэр бүлээс нэг ****** хулгайч байгаам байна л даа
moogi · 2014/06/07
horidoluud olsgolon zarlasan bj magadgvi shvv horigdoluud olsgolon zarlasan bj magadgvi shvv huuliin daguu hugatsaanaasa omno sullagdah bolomjiig SH.SH.G.Baiguullaga bolon horih angiin darga nar bnga haaj bdag um shvv