Б.Энхбаяр: Х.Баттулга "Загалмайлсан эцэг" киноны гол дүр, том хулгайч болж чаджээ
2022/12/16
Өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр Засгийн Газраас өргөн барьсан Төрийн болон Орон нутгийн өмчийн тухай хуулийг хэлэлцэхийг дэмжиж, байр сууриа илэрхийллээ. Тодруулбал тэрээр:
“Өмч хувьчлалаас хамгийн их өрмийг нь авсан хүмүүс нь улс төрд орж шийдвэр гаргаж эхэлсэн. Халтмаагийн Баттулгаас эхлээд мах, талх, буудал бүх л юмыг нь авсан. Дараа нь өөрөө Улсын Ерөнхийлөгч болтлоо явлаа. Ингээд төмөр зам, нүүрс юутай ч хутгалдсан юм. Өөрийнхөө компанийг байгуулсан утга нь одоо бодоход учиртай л байсан юм билээ. “Женко” гэдэг нэр.
“Женко” гэдэг чинь “Загалмайлсан эцэг” кинон дээр гардаг мафийн компаний нэр шүү дээ.
Одоо өөрөө энэ хамгийн том хулгайны загалмайлсан эцэг. Киноныхоо гол баатар болсон байна. Амьдралд хэрэгжүүлжээ. Чадсан байна. Гэхдээ нэг юмыг дутуу тооцсон. Ард түмэн, улсын эрх ашгаас дээш давсан эрх ашгийг хэн ч зөвшөөрдөггүй юм. Хөдөлмөрийн баатар, гавьяат зэрэг төрийн шагналыг авлигын зэвсэг болгосон. Өнгөрсөн оны хаалттай хуралдаан дээр би “Таван толгой тойрсон асуудал чинь удахгүй цөмийн бөмбөг болж тэсрэнэ. Наад нууц юмнууд чинь бүгд ил болно” гэж хэлж байсан” гэж хэлэв.
Зочин · 2022/12/17
манайхан ч гэсэн идсэнг гайхаад сонгоод байдаг биз дээ үнэхээр бүгд ичмээр болсон юм биш үү
Зочин · 2022/12/17
Удахгүй болох 24 оны ИХ-ын сонгуульд намуудын мөрийн хөтөлбөрийг үнэлэхдээ ОУ-д өр тавихгүй энэ өрөөс төлж эхлэх улс төрийн нам түүний гүшүүдийг сонгоцгоое ард түмээн бид ирээдүйд эх ороноо алдаж магадгүй
Зочин · 2022/12/16
Удаанжаргал,Жаргалсайхан,Ганхуяг Мөнхбаяр нар өгсөн баатар гавъяат бол зүүж явахад их хэцүү.Би бол аваачиж өгнө.Баттулга мулгуу шүү