Шинэ жилээ дурсамж дүүрэн өнгөрүүлэхэд туслах шилдэг ДОЛООН зөвлөгөө
2022/12/16
Төв талбай ганган гэрлээрээ гоёж, охид бүсгүйчүүд гоёлын даашинзаа өмсөж цэцэг шиг гоёдог шинэ жилийн баярын уур амьсгал их хотод маань ноёлжээ. Дэлхийг донсолгосон цар тахлын гурван жилд хамт олноороо нэг танхимд ажиллаж ч чадахгүй хоригдож байсан монголчууд өнөө жил хамт олны шинэ жил, баярын хурлаа өргөн дэлгэр тэмдэглэж байх аж.
Хэдийгээр өвчний тархалт бүрэн намжаагүй, гадаа улс төрийн уур амьсгал халуухан байгаа ч баярын хурлаа хийж, шинэ оны, шинэ жилийн баяраа тэмдэглэж буй олон зуун байгууллага байгаа учраас хамт олны баяраараа юу дагаж мөрдөх, хэрхэн сэтгэл хангалуун баярлаж болох талаар бяцхан зөвлөгөөг манай сайт бэлтгэлээ.
1.Хоолны чанар хамгийн чухал
-Аливаа шинэ жилийн баярын үйл ажиллагаанд хоолны амт, чанар маш чухал. Тэр тусмаа шингэц сайтай, хэтэрхий шарсан хуурсан биш хоол сонгох нь нэн чухал. Мөн нэг төрлийн хүнд хоол сонгохоос аль болох зайлсхийх ёстой бөгөөд үхрийн мах, гахайн мах сонгох нь зохимжгүй. Стейк сонгосон бол нөгөө хоол нь маш шингэцтэй хоол байх хэрэгтэй. Тухайлбал, шингэц сайтай тахианы махыг хоолныхоо аль нэг сонголтдоо оруулахаа мартав.
2.Рестораны зохион байгуулалт
-Олон хүн, цөөн хүнтэй баяр тэмдэглэхээс үл хамааран баярын үйл ажиллагааг урамгүй болгодог зүйл бол том хана. Баганы ойр орчимд харагдах орчин муутай газар суусан хүмүүс сэтгэл дундуур гардаг учраас хүн нэг бүрийн хүсэл таашаалын төлөө том цэлгэр, үзэгдэх орчин сайтай ресторан сонгох нь чухал.
3.Шартах вий, согтох вий
-Хэдэн зуун хүнийг мэдээж хянаж суух ямар ч боломжгүй. Тэр дунд уух хүн байна, уухгүй хүн ч байна. Тиймээс чи заавал уух ёстой, ширээн дээр байгаа бүх зүйлийг амсах ёстой гэсэн бүдүүлэг хандлага хоцрогджээ. Уух нь өөрөө маш том соёл болсон учраас хэрэглээндээ тохируулж хэрэглэж сурахыг зөвлөе. Тэр тусмаа “Уухын өмнө нэг. Уусны дараа нэг” уриатай кондишн хэрэглэж сурахыг зөвлөж байна. Шинэ жил зохион байгуулагч нар ч ширээн дээр 1-2 ширхэгийг тавьчихад гэмгүй. Хамт олны уур амьсгалыг ч эерүүлнэ гээд л бод. БНСУ-ын шарталт эмчлэх бэлдмэл нь 2014 оноос хойш дэлхийн зах зээлд борлуулагдаж байгаа бөгөөд Монгол Улсад 2018 онд орж ирснээс хойш хэдийнэ хэрэглэгчдийн таашаалд нийцсэн, шилдэг бүтээгдэхүүн болон хувирчээ. Архинаас үүссэн хордлогыг бүрэн тайлж чаддаг шидэт ундааг уухын өмнө, уусныхаа дараа дахин хэрэглэсэн тохиолдолд тэр өдрийн нандин дурсамжаа бүрэн санахаас гадна, маргааш нь ч ажлаа алдахгүй, хордлогод орохгүйгээр ажилдаа очиж чадах билээ.
4.Уусан бол жолоо бүү барь
-Хэрвээ та шинэ жилдээ очоод ууна гэж бодож байгаа бол машинаа яг одоо гэртээ эсвэл ажлынхаа гадна орхи. Уугаагүй нэгнийхээ машинд дайгдах, эсвэл дуудлагын такси дуудаж үйлчлүүлээрэй. Та утсандаа ердөө UBcab аппликейшн суулгахад л болчихно. Ганц товчлуур дараад л таны хаана байгаа газар найдвартай, дулаан, тохиолог цэвэрхэн машин очих учраас уучихаад машин барьж өөрийгөө болон өрөөлийг битгий эрсдэлд оруулаарай. Зайлшгүй шаардлагаар машин бариад очоод уучихсан бол эрүүл бас жолооч хүнд түлхүүрээ шилжүүлэх, эсвэл дуудлагын жолоочоор үйлчлүүлээрэй.
5.Хэт олон төрлийн зүйл идэж, уухаас зайлсхийх
-Мэдээж шинэ жилийн баярын ширээ учраас чихэр, жимс, хоол, салат, ус ундаа гээд маш олон төрлийн зүйл бий. Тэр тусмаа архи согтууруулах ундаа олон төрлөөр байгаа. Тэглээ гээд тэр бүхнийг хэрэглэх ёстой гэсэн үг биш. Та зөвхөн өөрөө хэрэглэдэг зүйлээ дагнаж хэрэглэснээр хоолны болон архины хордлого гэх мэт олон эрсдэлээс өөрийгөө хамгаална. Тиймээс архи уусан бол түүнийгээ дагнах. Пиво бол пивогоо л уух нь нэн чухал. Дахиад сануулахад кондишн цүнхлэхээ мартав аа.
6.Хэтэрхий олон үзүүлбэр, эсвэл хэт үзэх зүйлгүй шинэ жил уйтгартай
-Хамт олны уур амьсгалыг халуун дулаан болгох хамгийн шилдэг арга бол хөгжөөнт тоглоом болон ажилчин, албан хаагчид өөрсдөө шинэ жилийнхээ нэг хэсэг байх явдал. Ширээ дүүрэн суулгачихаад л таних, танихгүй олон дуучин дуулуулсаар тараачихвал хэтэрхий уйтгартай. Тиймээс гоёлын даашинзтай, костьюм өмссөн хүмүүст ямар тоглоом тоглуулахаа бодох л ёстой. Хэт олон дарга нар ээлжлээд үг хэлээд дуучид байхгүй бол мөн л уйтгартай. Ерөөс хүн өөрөө амьд харилцааг хүсэж байдаг учраас нас, насны онцлогт нь тохируулан дуу сонгохоос гадна амьд хөгжмийн хамтлаг бол хамгийн бээст байх болно шүү.
7.Стори, бичлэг хэзээ хаана хийх мэдрэмж маш чухал
-Бүжгийн талбайд хөлөрчихсөн, яг өөрийнхөөрөө доргиж байсан стори, бичлэгээ маргааш хэн нэгний утас, эсвэл олон нийтийн сүлжээнээс олж харах тийм ч таатай зүйл биш байдаг. Тиймээс хэрвээ стори хийх бол зөвхөн өөрийгөө оруулах, мөн бусад хүний эрхэнд бүү халдаарай. Танд зөвшөөрөл өгсөн бол зургаа олон нийтийн сүлжээнд оруулж сурах нь маш том соёл шүү.
…Ингээд бяцхан зөвлөгөөгөө өндөрлөе. Уншигч танд таалагдсан гэж найдаж байна. Шинэ жилээ хэзээ ч мартагдахгүй, дурсамжтай өнгөрүүлээрэй.