Ажлынхаа залууг яах вэ?
2014/06/06
Сайн байна уу хүмүүсээ. Та нараас нэг зөвлөгөө авмаар байнаа. Би нэг алдаа гаргачих шиг боллоо. Яасан гэхээр манай ажлынхан бүгдээрээ л ойролцоо насны залуу хүмүүс. Байнга л маазарч байдаг юм. Маазрахдаа намайг манай ажлын нэг залуутай холбодог байсан юмаа. Тэгсэн өчигдөр ажлынхнаараа шоудахдаа хамт хоночихжээ. Шөнө секс бол үнэхээр сайхан байсан. Өглөө буудлаас гараад би гэртээ харьж, нөгөө залуу ажилдаа явсан. Цаашид яах талаар хэн хэн нь ам нээгээгүй. Нэг тийм хүлээлтийн байдалтай байна. Хэн хэн нь ганц бие л дээ. Гэхдээ ажлынхаа залуутай явалдах нь зөв үү? буруу юу? Эмэгтэй хүний хамаг нэр төрөө алдчихсан хэрэг болчихов уу? Юу ч болоогүй юм шиг байх уу? Яах вэ? Асар олон асуулт байнаа? Яах ёстойг минь хэлээд өгөөч хүмүүсээ гуйж байна.