Х.Нямбаатар: Жагсагчид ямар шаардлага тавиад байгааг сүүлдээ бүр ойлгохоо байлаа
2022/12/19
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар цаг үеийн асуудалтай холбогдуулж мэдээлэл хийлээ. Тэрбээр "Жагсагчдын тавьж буй шаардлагыг ойлгохоо больсон" хэмээн мэдэгдсэн.
Энэхүү мэдээллийн дараа түүнээс Ерөнхийлөгч асан Х.Баттулга яагаад гадаад улс руу зорьсон талаар тодрууллаа.
Тэрбээр, Экс ерөнхийлөгч Х.Баттулгад эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол батлагдсан. Хэрэг үүсгэсний дараа мөрдөгч таслан сэргийлэх ямар арга хэмжээ авах вэ гэдгээ тухайн хүний хувийн нөхцөл байдалд тохируулан хэрэглэдэг.
Нэгдүгээрт, оргон зайлж болзошгүй тохиолдолд, хоёрдугаарт, дахин гэмт хэрэг үйлдэж болзошгүй тохиолдолд цагдан хорих арга хэмжээ авна.
Мөн хувийн батлан даалт, гадагшаа гарахгүй байх батлан даалт, барьцаа байршуулж ч болно. Миний ойлгосноор ерөнхийлөгч асан Х.Баттулга 2022.12.18-ны өдөр УБ-Сөүл чиглэлд нисэхийнхээ өмнө "Эмчлүүлэх шаардлагатай байна" гээд эрүүл мэндийн бичиг баримтуудаа нотлоод, хувийн баталгаа гаргуулсан юм байна.
Уг хүсэлтийг мөрдөгч хүлээн аваад таслан сэргийлэх арга хэмжээний хүрээнд хувийн баталгаа гаргуулаад явуулсан гэж ойлгосон гэв.
Зочин · 2022/12/19
Толгой муутайгаа ойлгосон бол овоошдээ
unchigch · 2022/12/19
mgl uls ezengui bolj ee mgl hun yumand tuuchtai baij chadahgui zan bugdud n gai bolj bga er em bugd end tend uschsen yahgaad bgaan todorhoigui uls ⁉️ busd delhiin mgl uls.g yaj hardag yum boldo hoichd ymar neg zuil tohildhod hench hariuthlaga toothohgui ezen old odgui tamiin oron bolj bna tur ard tumen nee hamgaalah baital esergeere mgl tur hulgaich nart uilchelj hamgaaldag bolson emegnel hoichd mgl ireh juulchin bna u mgl uls delhiid hulgaich nertei bolchood baihad mgl zaluuch.diin ireedui mun haranhuu ur huuhed mgl hun bolson do uurtu gomdoj yavdag ireeduigui mgl uls bolson unen
Бод · 2022/12/19
Одоо тараасан нь зөв байх. Утгаа алдаж байна. Залуус ч даарч хөрч байна.