Автомашингүй өдрөөр зохион байгуулж буй "Улаанбаатар марафон" олон улсын гүйлтийн тэмцээн үргэлжилж байна. Одоогийн байдлаар бүтэн болон хагас марафоны эхний байрын тамирчид барианд орж ирлээ.

Тус тэмцээний 42 км буюу бүтэн марафон уралдаанд МУГТ Б.Сэр-Од түрүүллээ. Уг зайн хоёрдугаар байранд Япон улсын шигшээ багийн тамирчин орсон бол гуравдугаар байрт мөн л манай улсын тамирчин хурдалсан.

Харин хагас марафоны төрөлд Япон улсын тамирчин түрүүлжээ. “Улаанбаатар марафон”-д нийт 14 орны 17-18 мянган тамирчин гүйлтийн зургаан зайд гараанаас гарсан тухай зохион байгуулагч мэдээлсэн. Гүйгчид 1.5 км, 4 км, 5 км, 8 км, 21 км, 42 км-ын зайнд уралдан, авхаалж самбаа, хурд хүчээ сорилоо.

 

Д.Ана