Монгол Улсын Их Хурлын дарга асан З.Энхболдын Өдрийн сонинд өгсөн “ТАВАН ТОЛГОЙН ҮЛДСЭН 80 ХУВИЙГ АРД ТҮМЭНДЭЭ ҮНЭГҮЙ ХУВЬЧИЛЖ ӨГСНӨӨР “НҮҮРСНИЙ ХУЛГАЙ”-Г ЗОГСООНО, ӨӨР АРГА БАЙХГҮЙ” ярилцлагаас онцлох ишлэл...

 

1. Шүүхээр орж гэмт хэрэг нь тогтоогдох байтугай ганц ч удаа дуудаагүй байж хэрэгтэн мэтээр зарлуулахад цочирдсон. 1937 онд “Лхүмбийн хэрэг”-т холбогдсон гэж зарлаад л буудчихдаг байсан МАН (МАХН) тэр алдаанаасаа сургамж аваагүй л байна гэж дүгнэж байна.

2. МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрийг хараарай, Монголд ажлын байр олон зуун мянгаар үүсгэнэ гэж бичсэн байгаа, яг үнэндээ эсрэгээр хийсэн ажил нь 2018 онд байсан ашигт малтмал боловсруулж экспортолдог компаниудын 50000 ажлын байрыг устгасан.

3. ҮАБЗ зөвлөмж гаргаад л аж ахуйн гэрээнүүдийг нууцлаад байдаггүй. Барилгын цэргийн ангиудыг төмөр замын бүтээн байгуулалтад оролцуулах асуудлаар зөвлөмж гарч болно, бусдаар бол үгүй

 

4. АН өөрийн доторх байгалийн баялгийн хулгайч нараасаа салах гээд завгүй байгаа, юун нүүрс хулгайлах. Их наядаар тоологдох мега хулгайг зөвхөн эрх баригч нам л хийнэ.

 

5. Солонгосын төрийн өмчит компанийн захирал нь шоронд орсон. Монголд болохоор сайд хийгээд л мандаад байна. Үндсэн хуульд заасан ард түмний өмч байгалийн баялгийг дарга сайд нар үнэгүй аваад тэрбум тэрбум төгрөг хувьдаа завшдагийн сонгодог жишээ

6. ЭТТ ХК-ийн 2018 оноос өнөөдрийг хүртэл байгуулж хэрэгжүүлж байгаа 10 гаруй оффтейк гэрээг Засгийн газрын шийдвэрээр нууцалсан нь буруу, ямар үнэ нөхцөлөөр гэрээ байгуулсныг Эрдэнэс Таван толгойн хувьцаа эзэмшигч Монголын ард түмэн мэдэх эрхтэй.

7. 10 гаруй нууц гэрээнээс “нүүрсний хулгайч” нараа хайх хэрэгтэй. Гэрээ хийсэн он сар, гарын үсэг зурсан албан тушаалтнуудын нэрсийг анзаараарай, ЭТТ ХК-ийн гүйцэтгэх захирал, ТУЗ-ийг томилсон дарга сайд нар нь одоо ч гэсэн төрийн ордон дотор ажлаа хийсээр байгаа.

8. 2012 онд АН сонгуулиар олуулаа болоход Монголдоо ажиллаж амьдрах уриалгын дагуу олон боловсролтой залуус буцаж ирэхэд ирсэн залуусын нэг байдаг. МАН эрх барьсан жилүүдэд тэдгээр залуусын ихэнх нь буцаж байна

 

9. МАН-ын УИХ 2018 онд Монголын өөрийн уурхайгүй ашигт малтмал боловсруулдаг үйлдвэрүүдээс АМНАТ давхардуулан авдаг хуулийг баталж бүх үйлдвэр хаагдсан. Хятадад нүүрс угаах үйлдвэр байгуулбал ашигтай болгосон

 

10. Ирэх сонгуульд Баттулга даргатай АН ялах нь тодорхой болсон тул түүнийг шоронд хийх зорилготойгоор 17-гийн жагсаалтад оруулсан. Нүүрсний хулгайг МАН доторх нүүрсний бүлэглэл хийсэн нь сүүлийн үеийн ил гарч байгаа мэдээллээс улам тодорхой болсоор байна

11. Зах зээлийн үнээр нүүрс авдаг, тээвэрлэдэг бизнесээс хулгай илрэхгүй, учир нь бүх бизнес нь ил тод байгаа. Харин нууцалсан 10 гаруй гэрээнээс нүүрсний хулгайг хайвал хурдан олдоно