Узбекистанд ханиадны сироп уусан 18 хүүхэд амиа алджээ
2022/12/30
Саяхан Узбекистанд ханиадны сироп уусан 18 хүүхэд амиа алдсан билээ. Энэхүү сиропыг үйлдвэрлэсэн Marion Biotech компанийн үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоож, шалгалтын ажлыг эхлүүлснээ Энэтхэгийн эмийн хэрэглээг зохицуулах газар өчигдөр мэдэгджээ.
Marion Biotech компанийн хуулийн төлөөлөгчийн мэдээлснээр тус компанийн бүтээгдэхүүн болох Dok-1 Max сироп Узбекистанд гарсан эндэгдлүүдтэй холбоотой нь тогтоогдсон байна.
Тус компанийн Уттар Прадеш мужийн Нойда дахь үйлдвэрийн ажиллагааг зогсоож, Узбекистаны эрх баригчидтай байнгын холбоотой ажиллаж байгаагаа Энэтхэгийн эрүүл мэндийн яам мэдэгджээ.
“Үйлдвэрээс хураасан сиропын дээжийг шинжлүүлэхээр Чандигарх хот дахь бүсийн лабораторид илгээлээ” гэж тус мэдэгдэлд өгүүлсэн байна.
Лхагва гарагт Узбекистан улсын эрүүл мэндийн яам Энэтхэгийн компанийн үйлдвэрлэсэн ханиадны сиропыг хэрэглэсэн 18 хүүхэд амиа алдсан тухай мэдээлсэн юм.
Этилен гликол хэмээх хортой бодисын тун сиропын найрлагад зохих хэмжээнээс хэтэрсэн байж болзошгүйг Узбекистаны тал мэдэгдсэн байна.
Тус улсын эрүүл мэндийн яам болсон явдалтай холбогдуулан хариуцлага алдсан долоон албан тушаалтныг халж, сиропыг бүх эмийн сангуудаас буцааж татжээ.
Өнгөрсөн намар Энэтхэгийн бас нэг үйлдвэрлэгч Maiden Pharmaceuticals компанийн ханиадны сироптой холбоотой 70 хүүхэд баруун Африкийн Гана улсад эндэж байсан юм. Тухайн үед Энэтхэгийн засгийн газар болон үйлдвэрлэгч нь ямар нэг алдаа гаргаснаа хүлээхээс татгалзаж байжээ.
Энэтхэг бол дэлхийн эмийн хамгийн том үйлдвэрлэгч орон юм. Сүүлийн арван жилийн хугацаанд тус улсын эмийн экспорт хоёр дахин өсөж, зөвхөн өнгөрсөн оны хэмжээ нь $24.5 тэрбумд хүрсэн байна.
Эх сурвалж: Reuters
DR. PRADHAN · 2022/12/30
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)