Б.Жавхлан: БНХАУ хилээ нээж, Гашуунсухайтаар нэвтэрч буй жолооч нараас КОВИД-ийн шинжилгээ авахгүй байх шийдвэр гарсан
2022/12/30
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр Сангийн сайд Б.Жавхлан цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийлэв. Тэрбээр “2023 оны нэгдүгээр сард багтаан БНХАУ хилээ нээж, зорчих хөдөлгөөн хэвийн горимд шилжихээр болсон.
Энэ хүрээнд Гашуунсухайт боомтоор нэвтэрч буй жолооч нараас /Ковид-19/-ийн шинжилгээ авахгүйгээр тээврийг үргэлжлүүлэх шийдвэр гарсан.
Ингэснээр манай улсын гадаад худалдаа, экспортод эерэг нөлөө үзүүлж, богино хугацаанд төлбөрийн тэнцлээ сайжруулах, валютын нөөцөө нэмэгдүүлж эдийн засгийн хүндрэлээс гарах боломжтой болно” гэлээ.
Зочин · 2022/12/31
Tsagaan saraar бөөн Covid .
zochin · 2022/12/30
hariutssan said nariinh ni umnuus hutsaad l suuhiin sangiin said shuu uuruu uuriihuu ajliig yariach huuli zuin said ene 2 gadaad hariltsaanii said, zam teevriin said hoyoriin umnuus ajliig ni yariad bhiin esvel bi buruu bodood bna uu