"Ерөнхийлөгч нэгдүгээр сарын 1-нд Бурхан Халдун ууланд очоогүй" гэв
2023/01/03
"Шинэ оны анхны нарыг харахаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нар Бурхан Халдун ууланд ирсэн учир иргэдийг уул руу гаргахгүй, цагдаагийн хамгаалалт авсан байна.
Ингэснээр иргэдийн зорчих эрх хязгаарлагдаж байна" хэмээн иргэн Б.Цэгмэдийн ярьж буй бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдаад буй.
Уг үйл явдлын талаар холбогдох албаныхнаас тодруулж асуув.
Ерөнхийлөгчийн Тамгын Газраас "Ерөнхийлөгч нэгдүгээр сарын 1-нд Бурхан Халдун ууланд очоогүй" гэсэн бол ОБЕГ, УИХ болон Засгийн газрын эх сурвалжууд тодорхой мэдээлэл өгсөнгүй.
Харин цагдаагийн байгууллагаас ийм мэдээлэл, гомдол ирээгүйг хэлсэн юм.
1995 онд Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гарган Хэнтий аймгийн нутаг дахь Бурхан Халдун уулыг төрийн тахилгат уул болгосон байдаг. Хамгийн сүүлд буюу 2020 оны аравдугаар сард Бурхан Халдуны төрийн тахилга болж байжээ.
Зочин · 2023/01/03
Уул хэлэнгнэн гэж мэдээд очоогүй байхоо овоошдээ мэдэрч
Зочин · 2023/01/03
Очихгүй яасан юм