Нуурын мөс цөмөрч нэг иргэн нас баржээ
2023/01/04
Цагдаагийн байгууллагад энэ оны нэгдүгээр сарын 03-ны өдөр Сантын даваа гэх газарт "Нуурын мөсөн дээгүүр автомашин явж байхад мөс цөмөрч автомашин живж, зорчиж явсан хүн нас барсан" гэх дуудлага иржээ.
Энэ дагуу шалгахад УАЗ фургон маркийн тээврийн хэрэгслээр Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр зорчиж явахад нь мөс цөмөрч, зорчиж явсан 49 настай, эрэгтэй "Э" нь автомашинтай живж нас барсан байна. Харин хамт зорчиж явсан 16 настай, эрэгтэй "Т" болон жолооч 50 настай эрэгтэй Э нар нуурын уснаас гарсан байжээ. Тэдний биеийн байдал одоо хэвийн байгаа гэж мэдээллээ.
Иймд жолооч, зорчигч та бүхэн гол, нуур, цөөрмийн мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулж байна!!!