Зам тээврийн ослоор амиа алдсан хүний тоо Монгол улсад Япон улстай харьцуулахад 7 дахин өндөр байна
2023/01/05
2022 онд Япон улсад зам тээврийн ослоор амиа алдсан хүний тоо 2,610 байсныг тус улсын цагдаагийн төв байгууллага өчигдөр мэдээлжээ.
Энэ нь өмнөх оноос 26-аар буурснаас гадна бүртгэл эхэлсэн 1948 оноос хойших хамгийн бага тоо юм байна. Сүүлийн зургаан жил дараалан зам тээврийн ослоор амиа алдсан хүний тоо тус улсад буурчээ.
Үүнийг Монгол улсын нөхцөл байдалтай харьцуулбал нэлээд зөрүүтэй тоо гарч байна. Тээврийн Цагдаагийн Албанаас авсан сүүлийн тоо баримтаас үзвэл 2022 оны эхний 11 сарын байдлаар Монгол улсад 518 хүн зам тээврийн ослын улмаас амиа алджээ.
Хүн амын тоотой нь харьцуулбал энэ нь долоо дахин өндөр үзүүлэлт юм.
Өнөөдрийн байдлаар Япон улсын хүн ам 125 сая гаруй буюу Монгол улсын 3.3 сая хүн амаас 38 дахин олон байна.
Эх сурвалж: Kyodo News