Ажилласан хугацааны нэмэгдлийг жил бүр олгохоор болжээ
2023/01/05
2023 оны "Төсвийн тухай хууль"-д төрийн албан хаагчдад олгодог цалин, урамшууллын талаар дараах өөрчлөлтүүд орсон байна.
Тодруулбал,
1. Ажилласан хугацааны нэмэгдлийг жил тутам олгох
2. Төрийн үйлчилгээний ажилчдын цалинг 6-8 хувиар нэмэх
3. Төрийн албан хаагчид 5-10, 10-15 гэсэн жилээр нэмэгдэл олгодог байсныг шинэ хуулиар жилд нэг хувиар цалинг нь нэмэх зэрэг өөрчлөлтүүдийг хэрэгжүүлэхээр болжээ.
Энэ жилийн хувьд цалингийн тогтолцооны шинэчлэлд 168 мянга орчим төрийн албан хаагч хамрагдана.