Г.Амартүвшин: Xувийн шантаажийн улс төрөөр танигдсан Ц.Даваасүрэн гишүүн сайд болсонд харамсаж байна
2023/01/05
УИХ-ын гишүүн Г.Амартүвшин "Ц.Даваасүрэн гишүүн бусад гишүүд рүүгээ дайрдаг, доромжилдог, гүтгэдэг. Энэ хүн Эрчим хүний сайдаар ажиллаад ямар ахиц гаргасан бэ? Нэг ч шинэ цахилгаан станц бид барьсангүй. Гаднын хөрөнгө оруулалтыг байнга жадлан эсэргүүцдэг хүн шүү дээ. Эрчим хүчний олон төслийг гацаасан. Барилгын салбар бас л ийм нөхцөл байдалд орно гэж би эмзэглэж, болгоомжилж байна.
Ц.Даваасүрэн энэ Засгийн газрын бүх ажлыг эсэргүүцсэн атлаа одоо бүрэлдэхүүнд нь орчихлоо. Хөгжлийн банкны асуудлаар юу юу ярилаа даа. Энэ хүнийг томилж байгаа нь маш буруу сонголт" гэв.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Парламент бол бага улс. Би намайг дэмждэг хүмүүсээр өөрийгөө тойрон хүрээлүүлэхгүй. Өмнөх олон Ерөнхий сайд энэ алдааг гаргасан. Сайд болох шалгуур хангасан УИХ-ын гишүүн цөөн байна. Хөгжлийн банкны нийтийн сонсгол удахгүй болно. Н.Энхбаяр гишүүн даргална. Хөгжлийн банкнаас зээл аваад цааш нь мөнгө угаасан алдааг битгий давтаасай. Парламентын чөлөөт мэтгэлцээн байх ёстой. Та бүхэн бие биедээ хүндэтгэлтэй хандаарай. Би сонголтоо тайлбарлалаа” гэв.
Ц.Даваасүрэн гишүүн “Би тайлбар өгөх нь зөв. АТГ-аас 4 гишүүний нэр оруулж ирээд таны нэр байсан тул би өөрт тань УИХ-ын гишүүн байх нь зөв үү гэж хэлсэн. Та үүнд юм санаж явдаг юм байна. ТЭЦ4-ийг 90 мегаваттаар нэмсэн, Амгалангийн дулааны станц, Дархан, Эрдэнэтийн тус бүр 50 гэх мэтээр би сайд байхад нийт 200 мегаваттаар цахилгаан эрчим хүчийг нэмсэн. Ч.Хүрэлбаатар сайд санхүүжилтийг нь шийдсэн юм. Эдгээр ажлыг хийгээгүй бол өдийд бид харанхуй суух эрсдэл байв. Өмнө нь ч надад сайдын санал ирж байсан. Санал хүлээн авахгүй болохоор хорслоо гэх. Хүлээн авахаар мөн л шүүмжлэх юм. би хаагуур нь явах юм бэ. Та бид 2-ын ямар ажил хийснийг цаг хугацаа харуулна” гэв.