Н.Тавинбэх: Сайжруулсан шахмал түлш стандартад нийцэж байгаа
2023/01/06
Өвөл бүр утааны асуудал яригддаг. Тэгвэл сүүлийн жилүүдэд шахмал түлш хэрэглэн утааг тодорхой хэмжээнд бууруулсан. Үүнтэй холбоотойгоор Засгийн газрын 62 тогтоолыг баталсан.
Үүнд “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа ТЭЦ-II, ТЭЦ-III, ТЭЦ-IV дулааны цахилгаан станц, Амгалан, Сэлбэ, Налайх дулааны станцаас бусад Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй, Налайх дүүрэгт дулаан, эрчим хүч үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч болон иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг 2022 оны зургадугаар сарын 15-ны өдрөөс эхлэн түүхий нүүрс хэрэглэхийг хориглосугай” гэсэн байдаг. Гэвч Улаанбаатар хотын агаарын бохирдол сүүлийн хоёр хоногт их байгаа талаар Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлсэн. Үүнтэй холбогдуулан сайжруулах шахмал түлшний чанарын асуудлаар Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэх мэдээлэл өгөв.
Тэрбээр "Үйлдвэрлэж байгаа сайжруулсан шахмал түлшийг долоо хоног бүр нэгээс доошгүй удаа гурван лабораторид холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтарч шинжилж байна. Өнөөдрийн байдлаар бидний үйлдвэрлэж буй сайжруулсан шахмал түлш Монгол Улсын стандартыг тэр дундаа шинэчлэн баталсан шаардлагыг хангаж байгаа.
Улаанбаатар хотод байрладаг том хүчин чадалтай дулааны цахилгаан станцуудын яндангаас гарч байгаа утааны асуудал бий. Технологийн шинэчлэл хийж, бүх станц дээр байнгын ажиллагаатай утааны хэмжилт хийдэг төхөөрөмжийг байршуулсан. Энэхүү төхөөрөмжийн хэмжилтийн дүнг хянаж байгаа. Шаардлагатай тохиолдолд мэргэжлийн байгууллагуудтай хамтран хэмжилтийг зөөврийн төхөөрөмжөөр албажуулж хэмждэг. Сайжруулсан шахмал түлш болон станцуудын яндангаас ялгарч байгаа утаа өмнөх жилүүдээс илүүтэйгээр Улаанбаатар хотын агаарын бохирдолд нөлөөлсөн зүйлгүй гэдгийг баттай хэлье" гэсэн юм.
Хэдхэн хоногийн өмнө “Тавантолгой түлш” ХХК, НАОБТГ-тай хамтран “Сайжруулсан шахмал түлшийг сайжруулах арга зам” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Энэ үеэр эрдэмтэн судлаачид сайжруулсан шахмал түлшний түүхий эдийг илүү чанартай, сайн нүүрсээр хийх ёстойг хэлж байв. Мөн сайн түлш хэрэглэхээс гадна сайн зуухыг нийт иргэдийн хэрэглээнд нэвтрүүлэх нь хамгийн зөв шийдвэр гэдгийг хэлж байсан юм.
Мөн сайжруулсан шахмал түлш нь агаарын бохирдлыг бууруулахад үр нөлөөгөө өгсөн бөгөөд шаталтаас үүсэх тоосонцорууд буурсан. Хүхрийн агууламжийг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга замууд тодорхой хэмжээнд үр дүнгээ өгчсөн гэж дүгнэсэн юм. Хамгийн сүүлийн статистик мэдээллээр нийслэлд 91 мянган өрх шахмал түлш хэрэглэж амьдардаг юм.
Б.Жавхлан
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Зочин · 2023/01/07
Тэр стандарт гээд байгааг нь хэн гээч нь, ямар албан тушаалтан нь бичсэн бэ? Хаягдал нүүрсний чанарт тааруулж стандарт гээчээ бичээд батлуулсан юм чинь шахмал түлшний чанар нь тэр бичигтээ тохиролгүй яах вэ дээ. Олон түмнийг хуурахаа больж стандартаа хүний хэрэгцээ шаардлагад нийцүүлэх шаардлагатай шүү.
Зочин · 2023/01/07
Өнөө цагт сайд дарга нарын хэлснийг эсрэгээр нь ойлговол зөв байж ч мэднэ. Тэр "сайжруулсан" гээд байгаа түлш чинь нүүрсийг угаагаар гарсан завсрын хаягдал, эцсийн хаягдал. Өөрөөр хэлбэл шахмал нүүрсний чанар эх нүүрснийхээ чанараас 20 -50 хувь мууддаг буюу, хүхэр, үнс нь энэ хэмжээгээр ихсдэг. Тэгэхээр сайжруулсан биш муутгасан нүүрсэнд барьцалдуулагч гэх ямар нэг зүйлээс зууралдуулаад хэвлэчихсэн хэрэг, өөр юу ч биш.
Зочин · 2023/01/07
угаартуулж алах стандарт шинээр гарсан юм уу
Бат инженер · 2023/01/06
Бүү худлаа ярь SO2-ын агаар дахь агууламж чинь бүр хэтэрлээ.
Зочин · 2023/01/06
Энэ гөлгийг алчихдаг юмуу. Ард түмний хүүхдүүд эндэж байснаас энэ новшын шаар үхсэн нь дээр байна.
Zochin · 2023/01/06
Jil bur turshij bna giseer ub uvchingui hun uldehguin ee nuguu manai erdemdet ni haachsan yaum chadahgui bolsolongos ene ter ornoos chadsan engineer ni avch ireed hiilgel dee naad kazaakaa zail uu l aa
Zovtson amidral · 2023/01/06
Shaa shaa