"Дорноговь аймгийн Замын-Үүд сум-БНХАУ-ын Эрээн хот” чиглэлийн зорчигчдын тогтмол тээврийн үйлчилгээг 2023 оны нэгдүгээр сарын 8-ны өдрөөс эхлүүлэх гэж байна.

Уг чиглэлд автобусаар зорчих тасалбарын үнэ том хүнийх 25,000, хүүхдийнх 12,500 төгрөг.

Тасалбарыг зөвхөн онлайн борлуулалтын систем eticket.transdep.mn-ээр бичих бөгөөд өдөрт 300 зорчигчийг хил нэвтрүүлнэ.

Автобусны тасалбар авах иргэдэд тавигдах шаардлага:

  • Сүүлийн 48 цагийн хугацаанд гарсан PCR шинжилгээний “сөрөг” хариуг үндэслэн зорчих тасалбарыг захиална.
  • Хилийн хяналт шалгалтаар нэвтрэхдээ PCR шинжилгээний “сөрөг” хариуг биедээ тогтмол авч явна.
  • PCR шинжилгээний “сөрөг” хариу байхгүй тохиолдолд хил дээрээс буцах бөгөөд үүссэн асуудлыг иргэн өөрөө бүрэн хариуцна.

Замын-Үүдээс Эрээн хот руу өдөр бүр 08:00, 08:30, 09:00, 09:30,10:00,10:30,11:00 цагуудад нийтийн тээврийн автобусаар тээвэрлэлтийг гүйцэтгэнэ.

​Зорчигчид тээвэрлэлтийн туршид халдвар хамгааллын дэглэмийг мөрдөж зорчихыг АТҮТ-өөс анхаарууллаа.