Хотын стандарт, хяналтын газраас нийслэлд мөрдөх 31 стандартыг батлуулахтай холбогдуулан иргэд, олон нийтээс санал авах хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгуулсан.

Энэ үеэр нутгийн захиргааны байгууллагуудын эрэгтэй, эмэгтэй албан хаагчдын хувцаслалт, харагдах байдалд тавигдах шаардлагыг танилцуулсан юм.

Эмэгтэй албан хаагчид:

  • Үсээ хурц өнгөөр будаж, хумсан дээрээ том, гялалзсан шигтгээ, шүр наалгахгүй 
  • Хэт өндөр буюу 6 см-ээс дээш өсгийтэй гутал өмсөхгүй
  • Нарны болон гоёлын нүдний шил, этгээд загвартай контакт линз зүүхгүй
  • Даашинз, банзлын хормойн урт нь өвдөгнөөс доош 20-30 мм-ээс багагүй байна
  • Үсээ шууж боох ёстой бөгөөд хавчаар, боолт нь этгээд хэв загварын бус байх зэргийг тусгажээ.

зураг

 

Эрэгтэй албан хаагчид:

  • Урт хууз сахал тавихгүй 
  • Үсээ зөвхөн халимгаар засуулах 
  • Иргэн, хуулийн этгээдтэй шууд харилцаж, үйлчилгээ үзүүлэх эрэгтэй албан хаагч сахлаа өдөр бүр хусах
  • Зуны улиралд хөлийн хуруу гарсан углааш өмсөхгүй 
  • Костюм өмсөхдөө гутал дотор спорт оймс өмсөхгүй байх зэргийг стандартад тусгасан байна.

Төрийн албан хаагчдын хувцаслалт нь даруу төлөв, ажил хэрэгч загвартай байх шаардлагатай юм байна. Мөн уранхай, цайралттай, хэт тод өнгийн өмд, ноосон болон хоолойтой цамц өмсөхгүй байх ёстой ажээ.

зураг

 

Албан хаагчид ажлын байрандаа хурц үнэртэй ус хэрэглэх, биеийн ил харагдах хэсэгт шивээстэй байхыг хориглохоор болжээ. 

Энэхүү хотын стандартуудыг НИТХ-д өргөн мэдүүлж, батлуулахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа аж. Одоо дагаж мөрдөж байгаа болон санал авч байгаа хотын стандартын дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.

зураг