Барилгын салбар өчигдөр “10 хувиар” өслөө. Аргагүй л олон сонгогдсон, зангарагтай, туршлагатай, тулхтай, “ЗАРЧИМ”-тай улстөрчөөр удирдуулах болсон салбар сайдынхаа нэрийг дуулав уу, үгүй юу “10 порцээнтээр шууд өсөж” байх юм. Сайд ажиллаад эхэлбэл салбар цаашаа 100, 1000 хувь ч өсөж мэднэ гэж 10-ын тооноос айдаг болсон учир мэдэх бизнесмэнүүд шивнэлдэж байна. 

 

Яаж яваад сайд болчив?

“Мань хашир ч цай сүлэх царайгүй ч, сайд болох сүйхээтэй хүн дээ. Шинэ засгийг огцруулна гэж live-даад sponsored-сон байна лээ” гэхэд

“Төр”-ийн төмсөгнөөс чимхчихээд “Алив ээ, агаа нь нэг тамхилчихья” гэсэн юмдаг уу даа.

“Тэр ярихгүй ээ, төрийн тэргүүн “төрсөн” дүүгээ “мануулах” гэж хаяанд нь хашир бурхийг суулгаад хошного нь загатнаад байвал хошгорч байгаарай” гээ биз.

“Хархорин хотын хундаам юуг нь цутгаарай” гэж байшин савны сайдаар байлгах гэсэн юм гэж байна лээ. 

Хэн тэрэв?

Хэн шинэ хоттой больё гэлээ...

“Баригдаж эхлэхээсээ өмнө баларч унах нь ээ, тэр хот. 90 хувьтай эмтэрхий хотын эхлэл эндээс үүсэх нь ээ, хөөрхий”

 

“Төрөөгүй хот”-д төсөв гэгчээр ТЭЗҮ хийх тэрбумууд эхнээсээ батлагдаж байх шиг байна. Цай, хадаг, лам, хүрз, улаан тууз, цагаан бээлийний мөнгөтэй боллоо. Газар гэсэж сонгууль дөхөхөөр салхинд гарангаа Орхоны саваар тоос татуулан давхиж эртний нийслэл байсан газар эдүгээ шинэ хот босч байна. Энэ түүхийг бичих эрхэм үүрэг над ноогдлоо.

Олон мянган яндан паар болохыг хүсч байна. Барилгын материал тэнгэрийн материал болсон. Тавагтай будаа гэсэхийн цагт цээмэнт гэдэг чинь чихнээс шуудайтай зүүгдэнэ. Гадас шаах газаргүй болсон. Барилгын сайдад бараг ажил үгүй... Туршлагатай түүнээр цээмэнтэн ширэнгийн кинг конг хийх л үлдлээ дээ...

Ч.Явуухүү

 sonin.mn