Энэ өдрүүдэд МАХН Удирдах ажилтнуудын зөвлөлгөөнийг хийж байна. Зөвлөлгөөний хүрээнд нийтдээ 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн намын хорооны удирдах ажилтнууд Улаанбаатар хотноо оролцож байгаа аж. Тэд хоёр хэсэг үйл ажиллагаа явуулахаар төлөвлөсөн бөгөөд өнөөдөр Төрийн ордны Б танхимд МАХН-ын дэд дарга, Шадар сайд Д.Тэрбишдагва, тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба, аймаг, дүүргийн намын хорооны дарга нар хаалттай хуралдаж байна. Тэд УИХ, Засгийн газарын үйл ажиллагаа, Шударга ёс эвслийн бүлгийн бүлгийн үйл ажиллагааны талаар хэлэлцэж байгаа юм байна. Мөн намынхаа баримталж буй бодлого, бусад улс төрийн хүчинтэй хэрхэн хамтарч ажиллах талаарх нэгдсэн ойлголтод хүрэхээр зорьж байгаа бололтой. Түүнээс гадна яам хариуцсан сайд нар нь холбогдох яамдын явуулж буй үйл ажиллагаа, тухайн салбарын өмнө тулгамдсан асуудлаар сонсгол хийх юм байна. Тэгвэл МАХН-ын төв байранд тус намын гишүүд ооройн 17 цагийг хүртэл номын дуу сонсох аж. Маргааш үргэлжлүүлэн аймгуудын намын хорооны үйл ажиллагаа, тэдний хэрэгжүүлж байгаа ажлын талаар мэдээлэл сонч хэрхэн сайжруулж, үйл ажиллагааныхаа цар хүрээг тэлэх талаар ярилцах гэнэ.