Улаанбаатар хотын орон сууцанд амьдардаг иргэдийг хэтэрхий их ус хэрэглэгдэх гэх шүүмжлэл тасардаггүй. Хамгийн бага үнээр ус хэрэглэдэгээс усны байгууллагууд алдагдалд орж, өрөнд ороод буй хэмээн удирдлагууд нь ярьдаг. Уг байдлаас гарах арга зам нь усны үнийг нэмэх хэмээн ярьж, Засгийн газарт ч энэ байдлаа танилцуулж байсан билээ.

Тэгвэл хэрэглээний усны үнэ нэмэгдсэн гэх мэдээлэл байна.  УСУГ болон ШӨХТГ-ын шийдвэрийн дагуу усны үнэ нэмэгдсэн гэнэ. Гэр хорооллын айлууд нэг литр усыг нэг төгрөгөөр, орон сууцнынхан 32 төгрөгөөр худалдан авдаг. Харин энэ удаа орон сууцныхны хэрэглээний усны үнэ нэмэгдэж, нэг литр нь 50 төгрөг болжээ. Гэр хорооллынхон хуучин үнээрээ усаа авах аж.

 

Х.Даваа