"ЖАНЖИН Д.СҮХБААТАР ДҮРСЛЭХ УРЛАГИЙН БҮТЭЭЛД МӨНХӨРСӨН НЬ" тусгай үзэсгэлэн 2023.02.02-ны өдөр 11:40 цагт нээлтээ хийнэ.


        Их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 130 жилийн ойд зориулсан “Жанжин Д.Сүхбаатар Дүрслэх Урлагийн бүтээлд мөнхөрсөн нь” тусгай үзэсгэлэн 2023.02.02-ны 11.40 цагаас Монголын Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд нээлтээ хийнэ.
Энэхүү үзэсгэлэн нь Д.Сүхбаатар жанжны дүр төрх, үйл хэрэг дүрслэх урлагийн бүтээлд хэрхэн мөнхөрснийг музейн сан хөмрөгт хадгалагдаж буй бүтээлүүдийн хүрээнд дэлгэн үзүүлж буйгаараа онцлог юм.
      Төрийн шагналт, ардын зураач Ү.Ядамсүрэнгийн “Сүхбаатарын бага нас”, Төрийн шагналт, ардын зураач Г.Одонгийн “Ардын журамт цэрэг хүрээнд орж ирсэн нь”, Ардын зураач А.Сэнгэцохиогийн “Улсын түр цагийн хурал”, Төрийн хошой шагналт, ардын зураач О.Цэвэгжавын “Хоёр бүлгэм нэгдсэн нь”, Хөдөлмөрийн баатар, төрийн шагналт, ардын зураач Н.Цүлтэмийн “Д.Сүхбаатар”, Ардын зураач Б.Гомбосүрэнгийн “Шинэ төрийн эзэд ирлээ” зэрэг уран зураг, Төрийн шагналт, ардын зураач, уран барималч Н.Жамбаагийн “Сүхбаатар бичиг сурсан нь “ баримал, Монгол улсын уран хатгамалч А.Цэрэнхүүгийн “Сүхбаатар” хатгамал, Урлагийн гавъяат зүтгэлтэн, сийлбэрчин Д.Гэвшээхүүгийн “Сүхбаатар, Чойлбалсан” зааны ясан сийлбэр зэрэг дүрслэх урлагийн олон бүтээлийг нэгэн дор дэлгэн үзүүлнэ.
Монголын орчин цагийн дүрслэх урлагт биеэ даасан сэдэв, түүхэн дүр, баатар болсон Д.Сүхбаатар жанжны бүтээлд мөнхөрсөн агшиныг таалан болгоож, үзэсгэлэнд морилон саатахыг урьж байна.
Монголын Үндэсний Музей
Холбогдох утас: 70110913, 70110911

www.nationalmuseum.mn