ОУВС-аас нэгдүгээр сарын 30-ны өдөр зарласан Дэлхийн эдийн засгийн төлөв байдлын тайлангаас харахад 2023 онд дэлхийн эдийн засаг 2.9 хувиар өсөж, 2024 онд 3.1 болж нэмэгдэх төлөвтэй байна.

Тус байгууллагын өнгөрөгч оны 10-р сарын  тайлантай харьцуулахад, 2023 оны эдийн засгийн өсөлтийн шинэчилсэн таамаг 0.2 нэгжээр өндөр гарсан боловч түүхэн (2000-2019) дунджаас 3.8 хувиар доогуур байгаа юм.

 

Төв банкууд инфляцитай тэмцэхийн тулд бодлогын хүүгээ өсгөж, мөн Орос, Украины мөргөлдөөн эдийн засгийн идэвхжилд сөргөөр нөлөөлсөөр байгааг ОУВС онцолжээ. Уг тайланд дэлхийн инфляци 2022 онд 8.8 хувь байсан бол 2023 онд 6.6 хувь, 2024 онд 4.3 хувь болж буурна хэмээн таамагласан байна. Гэвч энэ нь тахал өвчний өмнөх үед (2017-2019) 3.5 хувь байснаас өндөр хэвээр байгаа аж.