Google Maps тоон газрын зургийн системд тэмдэглэгдсэн Улаанбаатар хотын төв цэг орчмын байршлуудыг шалгахад төрийн ордонд доромж утгатай нэр томьёонуудыг оноосон нь харагдлаа. 

Тодруулбал, "76 сармагчин", "Үхэж үрэгддэггүй У.Хүрэлсүх" гэх мэт зохисгүй утга агуулгатай нэрүүдийг хэн нэгэн тэмдэглэсэн нь анхаарал татав.

Эдгээрийн дэлгэрэнгүй мэдээллийг харвал, ашгийн бус байгууллага, уушийн газар гэж тэмдэглэжээ.

Google Maps газрын зурагт шинэ хаяг, тэмдэглэгээ оруулахдаа гар утаснаасаа хандаж буй бол "Google Maps" аппликэйшний "Contribute" цэсээр дамжуулан нэр, байршил, зураг болон бусад нэмэлт мэдээллийг оруулдаг. Мөн хаягийн тухай мэдээллийг хэрхэн засварлах саналаа өөр бусад хүн үлдээж болдог юм байна.