Мөнгөөр ял авна
2013/04/19
Шоронд суух дуртай хүн гэж хаа байх вэ дээ. Гэвч өнөөдөр мөнгөөр шоронд суудаг жишиг тогтож эхлэж байна. Үүнээс гадна мөнгөөр ял авах бизнес хүртэл цэцэглэсэн ажээ.
Энэ бол манай нийгэм авлигад бүрэн идэгдсэний илрэл. Бузар бузар гэхэд нийгэм ингэтлээ бузартаж, ялзардаг л юм байна. Яагаад ингэж халаглан өгүүлж байгаагаа одоо тайлбарлъя.
Хаа сайгүй л төрийн мөнгийг идэж, уусан хүмүүсийн хэрэг илэрлээ гэж байна. МИАТ-ын хэрэг, Татварын газрын Ч.Гансүхийн олон тэрбумын хэрэг. Завшсан мөнгөнийх нь хэмжээ өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. Эрүүл Мэндийн Яамны төрийн нарийн бичгийн дарга асан Н.Түмэндэмбэрэлийн хэрэг. Одоогоор 1,7 тэрбум орчим төгрөг яригдаж байна. Энэ мэтээр албан тушаалаа урвуулан ашиглаж, төрийн мөнгө төгрөг идэж уусан хэргүүд тасрахгүй нь. Цаашлаад Боловсролын Яамны санхүүг атгаж байсан С.Наранцогт, Хойд Солонгост зэвсэг зарсан гэх генералуудыг шалгах хэрэгтэй.
Яам, тамгын газруудын эрх мэдэлтнүүд болон мөнгө санхүүг барьж байсан нөхдүүдийг ухаад, ажлыг шалгаад үзэхэд их юм гарна даа. Бараг төрд өндөр албан тушаал хашсан хүн бүр хулгайч болжээ. Ер нь олигархиудыг хулгайчид дагаж явдаг юм байна.
Манай нийгэмд, хүмүүсийн дунд нэг ийм бичигдээгүй хууль яригддаг. Хүмүүс ч мэднэ дээ. “ядаж хоёр дахин” гэсэн. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр 100 саяыг идэж болох боломж байвал хоёр зуун сая болгох ч юм уу иймэрхүү утгатай. Нэг ч сайхан хууль биш л дээ. Гэтэл өнөөдөр мөнгө төгрөг идэж, уусан хүмүүсийг хараад байхад хэдэн тэрбумаар нь идсэн байх юм. Хүн шуналтай байж болно гэтэл ийм аймшигтай шуналтай байж болох уу. Бодох л хэрэгтэй.
Гэтэл үүний цаана өөр нэг шалтгаан нуугдаж байгааг хүмүүс ярьж байна. Тэр нь албан тушаалаа ашиглаж төрийн мөнгийг тэрбум тэрбумаар нь хулгайлж, намын санхүүжилт рүү оруулдаг ажээ. Товчоор хэлбэл намынхаа төлөө энэ их мөнгийг хусдаг ажээ. Энэ нь албан тушаалд тавьсан намдаа төлж буй төлбөр болон намынхаа өмнө хүлээж буй үүрэг нь ажээ. Намдаа хэр их мөнгө өгч байгаагаар нь албан тушаал нь тодорхойлогддог байна. Төрийн албан тушаал бүр үнэтэй. Үнийг нь тогтоочхсон. Тэгэхээр энэ их мөнгөний хэргүүдийн ард улс төрчид болон эрх барьж байсан намууд байгаа. Найдвартай батлан даагчтай, ар талтай учраас л эдгээр хүмүүс ингэж их зоригтой халаасалсан байж таараа. Ямар ч тэнэг хүн шуналтай шуналтай гэхэд ингэж салбараа хоослохгүй нь тодорхой. Энэ бол шуналаас давсан асуудал.
Хэрэв нам нь ялсан бол эдгээр нөхдүүд өндөр албан тушаалаар шагнуулах байсан. Одоо бүх хэрэг нь илрээд, илчлэгдээд ирсэн учраас хэрхэхээ тэд шийдэж ядаж байгаа. Гэхдээ л тэд намынхаа төлөө ял үүрнэ. Цаад эзэд нь ил гарахгүй нь тулд наагуур нь “хар ажил”-ыг нь хийж явсан МИАТ-ынхан болон, Ч.Гансүх, Н.Түмэндэмбэрэл болон бусад нөхдүүд ял авах нь тодорхой болж байна.
Энэ нөхдүүдийг эзэд нь намынхаа төлөө бүх ялыг үүр гэж л даалгавар өгч байгаа. Ямар нэгэн том зүйл амалж л байгаа. Үүнийг л товчхондоо мөнгөөр шоронд суух гэж нэрлэж байгаа юм даа. Мэдээж шоронд суух хүсэлтэй нь хүн хаана ч байхгүй.
Саяхан шүүхээр шийдэгдсэн Увсын хоёрын хэрэг хэрхэн шийдэгдсэнийг хүмүүс санаж байгаа. Мөнгө тараалгасан нь ялгүй үлдсэн төдийгүй бүүр УИХ-ын зөөлөн сэнтийд заларсан. Нөгөө доор нь ажиллаж, өөрсдийн нь төлөө зүтгэж байсан хүмүүс торгуулийн ял аваад салсан. Энэ бол мөнгөөр ял авч болдгийн тод жишээ. Үүнийг одоо хүмүүс ойлгох цаг болжээ.
Тэд шүүхийг худалдаад авчихлаа гэсэн үг. АМГ-ын дарга асан Д.Батхуяг "албан тушаал эрх мэдлээ хэтрүүлэн ҮАБЗ-өөс гаргасан ашигт малтмалын хайгуулын лиценз олгохыг хязгаарлах шийдвэрийг зөрчиж, албаны эрх мэдлээ хэтрүүлэн 108 лиценз хууль бусаар олгосон. Үүнийхээ төлөө жирийн дэглэмтэй хорих ангид дөрвөн жил суухаар болсон. Яасан хөнгөн ял вэ? Айлаас 10 үхэр хулгайлчихвал ойролцоогоор 10 жил авна даа. Энэ хэргийн цаана монголчуудын сайн танил Америкт байгаа улс төрчийн нэр холбогдож л байсан. Гэвч энэ нөхөр бүх ялыг нь үүрээд гарч байна. Гэхдээ дэндүү бага ял өгч байгаад олон хүн гайхаж, уур бухимдал нь төрж байсан.
Мөнгөтэй хүмүүс хуулийг, шүүхчтэй нь худалдаад авч болдог болсон цөвүүн цаг ирснийг энэ илтгэнэ. Мөнгөтэй л бол гэмгүй нэгнийг шоронд хийж, гэмтэй нэгнийг наранд гаргаж болох аймшигтай байдал бий болжээ. Бас баталгаагүй нийгэм үүсжээ. Харамсалтай нь улсын ерөнхийлөгч нь үүнийг шударга ёс ирлээ гэж ичихгүй залж байгааг харахад үнэхээр харамсалтай.
МИАТ-ын хэрэгт холбогдоод байгаа Ц.Орхон “Эхнэрийг маань сулалчих юм бол энэхүү хэрэгт холбоотой 20 улс төрчийг зарлъя” гэж байсан боловч өнөөдрийг хүртэл таг чимээгүй байна. Одоо МИАТ-ын хэргийн цаад эзэд нь үлдэж, хоригдож байгаа хэдэн удирдлагууд нь цөөн жилийн ял аваад л сална. Цөөн жил авахаар дээгүүр нь зохицуулчихаж л байгаа юм даа. Ингээд нэг хоёр жил шоронд суусан болоод гараад ирдэг. Мэдээж дансанд нь насаараа идэх мөнгө нь хадгалаастай. Үүнийг гэмт хэргээр бизнес хийдэг болсон гэж хэлээд байгаа юм. Тодруулвал мөнгө өгч ялаа хөнгөрүүлэх бизнес. Үүнийг мөнгөөр ял авна гэж нэрлэж байгаа юм.
Шүүгч нарын шинэ бизнес л гэсэн үг дээ. Энгийн үгээр тайлбарлавал 5 жилийг чинь 2 жил болгож өгье. Харин тэр дансанд тэдэн төгрөг хийчих гэх зарчмаар л ажиллаж байгаа. Энэ бол монголын үнэн нүүр царай. Энэ бол манай шүүхийнхний ажиллаж байгаа гутамшигт төрх. Шүүх бизнесийн байгууллага болжээ. Үүнийгээ шударга ёс гэж нэрлэж, үүнийгээ хараат бус шүүх хэмээн магтан дуулсаар.
Энэ гутамшигт дээр нь бузар үйл ажиллагаагаа хэзээ төгсөх вэ? Эрх баригчид ард түмнийг мөнгөөр худалдан намдаа элсүүлж, бусдын эсрэг турхирдаг байсан үе өнгөрчээ. Одоо харин өөрсдийнхөө өмнөөс мөнгөөр шоронд суулгадаг цаг ирж. Энэ бол манай нийгмийн ялзралын дээд шат. Үүнээс цааш газар үгүй.
this site · 2013/07/24
I am so grateful for your article post.Much thanks again.
news · 2013/07/13
o2VaAj Say, you got a nice article.Much thanks again. Much obliged.
moldavian news · 2013/07/08
OyjiNd Very informative blog post.Much thanks again. Great.
Зочин · 2013/04/20
TEGEED ELBEGEE ENE ILREED BAIGAA HERGUUDIIG CHIN SHUDARGA YOS IRLEE GEJ HELEEB BAIGAAN BISHUU. BUR ILREHGUI ARD TUMEN YU CH MEDEHGUI DEEGUUREE NUUDAG BAISAN SHUU DEE. TEGEED L ERUNHIILUGCH SHUUHIIN SHINECHLEL GEED HUULI BOLSOVRUULSAN CH UMNUH IH HURAL DEMJEEGUI HARIN ENE IH HURLAAS L DEMJSEN. ODOO SHUUH HER HARAAT BUS, UNEN SHUDARGA AJILLAH NI TEDNEES L SHALTGAALNA. ODOOHONDOO SHUUHIIN SHINETGEL HIIGDEEGU DUNGUJ EHELJ BNA. HARAIN UDAHGU IZAGDAA BOLON HUCHNII BAIGUULLAGIIG SHINEHCLEH HUULIUD GARHAAR ARAI ILUU MDEREGDEH BAIH. ENE HUULIIG HEN DEMJIJ HEM ESERGUUZEH NI L HARIN SONIN BNA.
Зочин · 2013/04/20
бусад улсуудыг хархад ийм нийгэмд цэргийн эргэлт л гардагдаа