"Машинтай жагсагчид" хөдөлгөөний зохицуулагч Б.Цэгмидийг худал мэдээлэл тараах гэмт хэрэг үйлдэхийг завдсан гэм буруутайд тооцож нэг сарын хугацаатай  зорчих эрхийг хязгаарлах арга хэмжээ авчээ.

 

Тодруулбал, Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Цэгмэдэд холбогдох эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж Б.Цэгмэдийг худал мэдээлэл тараах гэмт хэрэг үйлдэхийг завдсан гэм буруутайд тооцож тус зүйл хэсэгт зааснаар нэг сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэж шийдвэрлэсэн байна.