Шалгаж, шүүмжлүүлэхээс айдаг хүмүүс
2013/04/19
Хаа сайгүй л бялдуучлал явагдана. Зэрэгцэж суучихаад л нэг нэгнийгээ үгүйсгэсэн юм ярьцгаана. Яагаад үнэнийг хайхгүй байна вэ? Яагаад зөвийг эрэлхийлэхгүй байна вэ?
Шүүмжлэл явагдахгүй бүгд л гараа өргөн дэмжсээр байх уу? Эсэргүүцсэн болгон дайсан гэж үү. Шүүмжлэл зогссоноор худал нийгэм, худал амьдрал үүслээ. Ингээд л худлаагаар амьдраад байх уу? Муу нийгэмд заавал худлаагаар амьдрах ёстой юм уу? Сайнаар амьдарч болохгүй гэж үү.
Өнөөдөр манай нийгэмд шүүмжлэл үгүйлэгдсээр байна. Критик гэсэн үгийг “шүүмж” гэж орчуулжээ. Хэн гэдэг хүн ингэж орчуулсан тэр өнөөдөр тодорхой биш. Критик Монголд ирсэнгүй. Хоёр хөршүүдэд 20-р зууны эхээр Критик нилээд хурц хөгжсөн. Юуг ч критиклэхгүйгээр үнэн бас зөв гэж хүлээн авах явдал ноёлох гэдэг хөгжлийг зогсоохтой адил. Критик гэж ялгах урлагыг хэлдэг.
Критик гэдэг алдааг хэлэх, бурууг заах, баримтуудыг хүнтэй хамаатай юу эсвэл хэрэг явдалтай хамаатай юу гэдгийг ялгаж салгадаг. Критик гэдэг эсэргүүцэх биш, муулах биш бас атаархах биш. Критиклэх гэдэг шалгах гэсэн ойлголт. Критикт өртөх дургүй хүн тэгвэл шалгуулах дургүй гэсэн үг. Яагаад шалгуулах дургүй вэ? Юу баригдах гээд сандаргана вэ? Хуулсан баригдах гэнэ. Худлаа баригдах гэнэ. Критик гэдэг үнэнийг хайх. Үнэнийг тогтоох. Тиймээс зарим этгээд критиклүүлэхээс монголоор шүүмжлүүлэхээс айж буй. Баригдахаас зугатааж буй. Критик гэдэг үгүйсгэх биш, хоосруулах биш, дарах биш, ухрах биш.
Мэдээж Монголд их сургууль хөгжих боломжийг критикийн дутагдал зогсоосон. Хаа ч критиклэхгүй тул нэг үгээр хэлэхэд шүүмжлэхгүй тул ямар ч хөгжил дэвшил явагдахгүй. Харамсалтайгаар нийгмийн болон оюуны салбарууд хөгжсөнгүй. “Нийгмийн шинжлэх ухаан” гэдэг алдаатай хэллэг. Критик дотроо олон төрлийн жишээлбэл эерэг критик гэвэл хүлээн зөвшөөрөх, сөрөг критик гэвэл хоосон магтах, конструктив критик гэвэл сайжруулах зорилготой, дэструктив критик гэвэл няцаах зорилготой, өөрийн критик гэвэл өөрийгөө шалгаж хянах зорилготой. Соёлын, нийгмийн, мэдлэгийн, философийн, шашины, сэтгүүлчийн гээд маш олон критикүүд мэргэжлийн салбаруудад явагдана.
Критик бол олон салбарууд болон ойлголтуудыг хамарсан хүмүүсийн мэдлэг боловсролд тустай шийдвэрлэх үүрэгтэй ухагдахуун. Эдгээр ойлголтууд Монголд үгүйлэгдэнэ. Хүн төрөлхтөний мэдлэгийн эх үүсвэр хамгийн их бодол шаардсан философийн мэргэжил Монголд ирсэнгүй. Философийн “дискус” гэж маш чухал ухагдахуун бий.
Үүнийг харамсалтайгаар мэтгэлцээн гэж орчуулдаг. Дискус гэж ам уралдан ярих биш. Нэг нэгнийгээ давж бусдад магтагдах гэсэн шоу биш. Миний зөв гэж хувийн санаагаа бусдад тулгах биш. Зөвхөн нэг хүн бувтнаж нөгөөх сонсох биш. Дискус гэж тухайн сэдвийнхээ тухай харилцан тэгш ярилцаж бас бие биенээ сонсолцох.
khkmqsq · 2013/04/22
SJEmyU , [url=http://vutjvjssfcbr.com/]vutjvjssfcbr[/url], [link=http://cutbbjyueuiz.com/]cutbbjyueuiz[/link], http://ldeeznbpmohx.com/
kqpywbobmsp · 2013/04/22
mk2Rmb jpqplqtenpat