Цаг агаарын урьдчилсан мэдээ
2014/06/10
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн зүүн, төвийн нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орно. Салхи нутгийн баруун хагаст баруун хойноос, зүүн хагаст зүүн өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.Завхан, Говьалтай, Баянхонгор,Хөвсгөлийн хойд, Архангайн баруун хэсгээр 12-17 градус, Говьалтай, Баянхонгор, Булганы өмнөд хэсэг,Төв,Сэлэнгэ, Өмнөговь, Дундговь, Дорноговийн нутгаар 27-32 градус, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутгаар 22-27 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 27-29 градус дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт:15градус дулаан, харьцангуй чийг 48 хувь, агаарын даралт 870 гектопаскаль байлаа. Даралт өдөртөөбуурна.