Монгол Улсын Засгийн Газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхимаас 13 дахь жилдээ зохион байгуулсанМонголын ТОП-150 аж ахуйн нэгжийг шалгаруулах ёслолын ажиллагаа 2014 оны 6-р сарын 6-ны өдөр тохиолоо.  
Энэхүү нэр хүндтэй ёслолын арга хэмжээний үеэр Монгол Улсын нийгэм эдийн засгийн хөгжил дэвшил, их бүтээн байгуулалт, үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, жижиг дунд бизнесийг дэмжихэд Голомт банкны оруулж байгаа хувь нэмрийг үндэслэн, Монголулсын ТОП банкаар дахин тодруулсан ньтус банкны үйл ажиллагаанд өгсөн томоохон үнэлгээ юм. 
Нөгөө талаар Голомт банкийг дэлхийн банк санхүүгийн салбарын нэр хүндийг тодорхойлогч Global Finance сэтгүүлээс2013 оны “МОНГОЛ УЛСЫН ШИЛДЭГ БАНК”“МОНГОЛ УЛСЫН ШИЛДЭГ ИНТЕРНЭТ БАНК” мөн Global Banking& Finance Review Awards-аас 2014 оны Монгол улсын “ШИЛДЭГ ИНТЕРНЭТ БАНК” болон “ШИЛДЭГ ИРГЭДИЙН БАНК”-аар тус тус өргөмжилсний баталгаа болж байна. 

 
Харилцагчиддаа үргэлж дэвшилтэд, ухаалаг  үйлчилгээг санал болгодог  Голомт банкны хамт олон цаашдаа ч салбартаа тэргүүлэгч байр сууриа улам бататган, олон шинэлэг үйлчилгээг нэвтрүүлэхээр зэхэж байна. 
Тодруулбал Монгол Улсад банкны тогтолцоо үүсэж бэхэжсэний 90 жил, Голомт банк үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ойг тохиолдуулан дэлхийд алдартай Инфосис компанитай хамтарч  банкны үндсэн  бүртгэлийн “Core” системийг Монголд анх удаа бүрэн нэвтрүүлэхээр ажиллаж байгаа төдийгүй,  олон улсад өндөр нэр хүнд бүхийAMERICAN EXPRESS® картыг зах зээлд гаргах гэж байгааг дуулгахад таатай байна.