өдөртөө +1...+3 градус дулаан байна
2023/03/17
Хур тунадас: Нутгийн баруун хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй.
Салхи: Нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр.
Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэрэлж голын хөндийгөөр -22...-27 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэс, Туул, Хэрлэн голын хөндийгөөр -15...-20 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -4...-9 градус, бусад нутгаар -10...-15 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс, голын хөндийгөөр -5...-10 градус хүйтэн, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэрэлж. Онон, Улз, Халх голын хөндийгөөр -4...+1 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +8...+13 градус, бусад нутгаар +1...+6 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Цэлмэг, зөөлөн салхитай. Шөнөдөө -15...-17 градус хүйтэн, өдөртөө +1...+3 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Цэлмэг, зөөлөн салхитай. Шөнөдөө -18...-20 градус хүйтэн, өдөртөө 0 градус орчим байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Цэлмэг, зөөлөн салхитай. Шөнөдөө -22...-24 градус хүйтэн, өдөртөө 0 градус орчим байна.