Эрээн хотруу монголчууд хураамжгүй зорчино
2014/06/10
Монголоос Эрээн хотруу гарч буй иргэн таван юанийн хураамж төлдөг. Тэгвэл энэхүү хураамжыг БНХАУ-ын Эрээн хотруу зорчигчид өчигдрөөс эхлэн хураамж төлөхөө больжээ.
Энэ сарын 01-ээс ажиллаж эхэлсэн Замын-Үүдийн боомдын захиргааны удирдлагууд БНХАУ-ын Эрээн хотын удирдлагуудтай хоёр улсын талаас авдаг олон төрлийн төлбөр хураамжийг цэгцлэх, хөнгөвчлөх талаар албан уулзалт хийсэн байна. Уг уулзалт үр дүнд Эрээн хотруу зорчих Монгол иргэд хураам төлөхийг болиулсан аж.
Хураамж төлөхгүй болсноор Монгол Улсын иргэн бүр ямар нэгэн хураамж, татвар төлөхгүй Эрээн хотруу нэвтрэх эрхтэй нээлттэй болж байгаа юм.
Эрээн хотруу нэвтрэхэд Монгол улсын иргэд жилд дунджаар 12 сая юань буюу 2 сая ам.долларын хураамж төлдөг байсныг ийнхүү хүчингүй болголоо.
Цаашид Замын-Үүдийн боомтын захиргаа нь Монгол Улсын хилээр иргэд нэвтрэхэд олон төрлийн буюу одоогийн төлж буй 5-6 байгууллагад төлбөр хураамж төлдөг асуудлыг шийдвэрлэхээр төлөвлөснөө дуугалаа.
Мөн Шинэчлэлийн Засгийн газрын бодлогын хүрээнд Нэг цонхны үйлчилгээг нэвтрүүлж, ард иргэдэд учруулдаг байсан хүнд суртлыг бүрэн арилгана гэж албаныхан үзэж байгаа гэв.
Х.Даваа