Эхнэрээ эмчлүүлнэ хэмээн хилийг хоригоо цуцлуулсан Ж.Батзандан БНСУ руу зориод сураггүй болжээ
2023/03/23
Гудамжны жагсагчаас их хурлын гишүүний сэнтийд сууж шударга үнэний дуу хоолой хэмээн өөрийгөө өргөмжилж явсан Ж.Батзандан албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдсан.
Тэрээр УИХ-ын гишүүн байхдаа бүрэн эрхээ ашиглаж өөрийн туслах Г.Аюулгүйгээр дамжуулан хөгжлийн банкны дамжин зээлдүүлэгч болох капитал банкнаас 12,6 тэрбум төгрөг зээлсэн бөгөөд энэ нь өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон, албан тушаалаа урвуулан ашигласан ноцтой хэрэг үйлдсэн юм.
Мөн тэрээр 2018 онд УИХ-ын чуулган дээр жамаараа дампуурч байгаа банкыг дампууруулсан нь дээр гэж хэлж байсан бөгөөд энэ нь өөрөө зээл авчихаад ичих ч үгүй ингэж ярисныг нь гэрчилж байгаа юм. Тэгвэл тэрээр хилийн хоригтой байсан атлаа эхнэрээ БНСУ-д эмчлүүлнэ, хүүхдүүдээ асарна хэмээн мэдэгдэж хилийн хоригоо цуцлуулж өнгөрсөн 1 дүгээр сард БНСУ-г зорисон ч өнөөдрийг хүртэл ирээгүй байна. Нэг үгээр хэлбэл “сураггүй буюу оргон зайлсан” байж болзошгүй хэмээн олон нийт хардаж байна.
Улс төрийн өндөр албан тушаалтнууд авилгын хэрэгтэй холбоотой асуудлаар олноороо шалгагдаж эхэлсэн үеэс эхлээд 100 гаруй этгээд гадагшаа явж оргон зайлсан байна. Монгол улсын засгийн газраас 5 Ш ажиллагааны хүрээнд авлигатай тэмцэнэ гэдгээ зарласан. Тэгвэл “шувуу” ажиллагааны хүрээнд гадны улс орноос баривчлан саатуулж ирэх хүний тоо өдрөөс өдөрт ийнхүү өсөж байна. Хууль хяналтын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр бол Ж.Батзандан нь дуудсан цагт бэлэн байна хэмээн ам өчиг өгөөд явсан бөгөөд түүнийг албан тушаалаа урвуулан ашигласан, бусдад давуу байдал бий болгосон, мөн гэмт хэргийн улмаас олсон орлого гэдгийг мэдсээр байж авсан, нуун далдалсан гэх хэд хэдэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэж АТГ-аас шалгаж байгаа юм.
Зочин · 2023/03/24
ямар олигтой юмнууд Хүрэлсүхтэй нийлж хүний хошного ухаж явах вээ дээ
Зочин · 2023/03/24
Зочин · 2023/03/24
Батзандан маш худалч хулгайч юм хөөе
Ийм · 2023/03/23
Ийм хулгайч нарт итгээд гадагшаа явуулаад бгаа тэр новшийг олох хэрэгтэй мөшгөх хайх зардалыг өөрөөс гаргуул нямбакыраа
zochin · 2023/03/23
Гэмгүй байсан бол юу гэж зугтах вэ дээ!?