Газрын тухай хуулийг батлахыг эсэргүүцэж байна
2014/06/11
Аливаа улс үндэстний оршин тогтнох үндэс бол газар шороо байдаг. Газар шороо үгүй бол тусгаар тогтнол, эрх чөлөө үгүй болж Үндэстэн оршин тогтнох, эс оршин тогтнох асуудал яригдах болно. Ийм байхад Газрын тухай хуулийг УИХ-аар хэлэлцэхээр төлөвлөөд байгаа. Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх магадлалтай энэхүү хуулийн төслийг иргэд эсэргүүцэж байгаа юм.
Өөрөөр хэлбэл Засгийн газраас өргөн мэдүүлсэн уг хууль нь алдаатай, засч янзлах зүйл ихтэй хууль болсон юм. Цаашилбал газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах нэрээр цөөхөн хүмүүс газрын хувааж авах нөхцөл байдлыг үүсгэж байгаа. Энэ талаар иргэн Л.Баярсайхан “Хуулийн төсөлд заасны дагуу газар олгох сертификатыг иргэдэд эзэмшүүлээд, бодит байдал дээрээ хамгийн хэрэгцээтэй газрыг хувьчлах гэж байгаа юм. Тэр тасалбарыг авсан иргэд эцэстээ газраа олж авч чадахгүй учир зарахыг хичээж эхэлнэ. Ингээд тэр тасалбарыг багахан өртөгөөр хэсэг хүмүүс худалдан авч, Монгол Улсын газар нутаг цөөн тооны хүмүүсийн эзэмшилд очих юм. Тиймээс үүний эсрэг нэгдэхээс өөр сонголт одоо үлдсэнгүй. Эх орон, үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолыг устгах энэ хуулийн эсрэг нэгдэн тэмцэл эхлүүлж байна. Мөн эрчимжсэн мал аж ахуй эрхлэх зориулалтаар бэлчээрийн газрыг эзэмших эрхийг тодорхой болзол, гэрээний дагуу иргэн, хуулийн этгээдэд нэг удаа үнэгүй олгож болно” гэж заажээ. Энэ нь малын бэлчээрийг хувь хүнд өмчлүүлэх гэж байгаа хэрэг бол “Ашигт малтмал, газрын тос, байгалийн хий ашиглах газар” гэсэн тусгай ангилал шинээр үүсгэсэн нь газрын зураг дээрх байгалийн баялагтай газруудыг хувьчлуулах гэсэн санаа гэж байв.
Иргэн Ц.Цогтсайхан: “Хэрэв энэ хууль батлагдвал Оюу толгойн ордыг доод газартай нь хамт гадныхан үүрд өмчлөн авах бөгөөд цаашлаад алт, зэс, мөнгө, нефьт, занарын ордуудыг бүгдийг нь хувьчилж авна гэж иргэн тайлбарлаж байв. Мөн ундны усны сангуудыг хувьчлан авсан этгээдээс уух усаа өндөр үнээр худалдан авах дээрээ тулж, эцэст нь Монголчууд хамгийн үржил шимгүй амьдралгүй газруудад аргагүй эрхэнд шахагдан гэрээ барьж, малаа ч бэлчээх нутаггүй болох хувь заяа хүлээж байна” гэдгийг хэлж байна.
Америкчууд Индианчуудаас газар нутгийг нь хэрхэн булаасан түүхийг эргэн санацгаая. Индиануудын сэргэн мандах үед Америкчууд газар нутгийг нь авахдаа эв найрамдлын гэрээ хийж, 1887 онд газрын хууль баталсан байдаг. Улмаар Индианчуудын газар нутгийг 100 жилийн дотор авсан байдаг.
Өвөг дээдэс маань та бидний амьдарч байгаа газар шорооны төлөө урсах цус, амь насаа үл хайхран тэмцэж ирсэн. Улс дотор улс байгуулагдах, Монголчуудыг нэгдмэл байлгахгүй гэсэн Манжийн бодлого энэ цаг үед хэрэгжиж эхлээд байгааг Засгийн газар, УИХ-ын гишүүд эргэн харах учиртай.
Эдийн засгийг элгээр нь эвхүүлж, их хэмжээний өр авсан Н.Алтанхуягын Засгийн газар алдаагаа засахын төлөө Газрыг эдийн засгийн нүдээр харж байгаа нь алдаа юм. Үндэсний аюулгүй байдлыг мөнгөний төлөө худалдах гэж байгаа энэ алдаагаа ажил хэрэг болгохгүй байхыг УИХ, Засгийн газрын гишүүдээс шаардаж байна.
Өвгөдийнхөө цусаар хамгаалсан газрыг үр хүүхдийнхээ гэрэл гэгээтэй амьдралын төлөө иргэд тэмцнэ гэдгийг санаарай.
А.Баярмаа
эх орон · 2014/06/19
монголчуудаа эх орон газар шорооныхоо төлөө зоригтой тэмцэж газрын тухай хуулийг ээс**********цэн хамтдаа хөдлөх цаг нь болсон байна шүү. Юун хөл бөмбөг, баяр наадам бэ? БОСОЦГООЁ, ТЭМЦЭЦГЭЭЕ, Төрийн дээдчүүд дэндэж байна. Ард түмний аанхаарал суларч буй цаг үеийг ашиглах гэсэн зорилоготой байгааг анхаарана уу...
Зочин · 2014/06/12
МОНГОЛ УЛС МӨХӨХИЙГ НҮДЭЭРЭЭ ҮЗДЭГ БАЙЖЭЭ. НААД ХУУЛЬ ЧИНЬ ГАРАХ НЬ ТОДОРХОЙ БОЛОСН БАЙНА ЛЭЭ. НААДМААР.
Зочин · 2014/06/12
Бид нар их сонин хүмүүс Монголчуудаа унагаагаад Х У Ж А А-ийн ********нүүдийг гаргахаа болимоор. Монголчуудаа дэмжихээр яах гээд байхнуу? Чамаас дээр гарчих гээд байх нь. Тэгэхээр яахнуу? Атаархах ёстой байх нь? Эцэстээ хэн хожихнуу? гадаадынхан хожих нээ. Дүндээ бид ав адилхан ядуугаараа харь гүрэн очихнээ зөв үү хэхэхэээ.
irged · 2014/06/12
Gazriin Gadaadiin irgen AAN Gadaadiin zasgiin gazart ømchluulj bolohgui .
Зочин · 2014/06/12
Äýýðõ íèéòëýëèéã íèéòèéí õýâëýë, ìýäýýëëèéí õýðýãñëýýð ÿâóóëæ, ÿìàð íýã ç¿éë õèéõã¿é áîë íýã ë ìýäýõýä íààä õóóëèéí òºñºë íü áàòëàãäààä ÿäàðñàí àðä ò¿ìýí íü îðîõ ãàçàð, ñóóðüøèõ á¿ñ íóòàãã¿é áîëæ, ìîíãîë ãýäýã íýð äýëõèéí òàâöàíä ¿ã¿é áîëîõ âèé. Àðä ò¿ìýí ìèíü ñîíîð, ñýðýìæòýé áàéãòóí.
Зочин · 2014/06/12
Zuvuu demjij bn ard tvmen mini gazar shorooniihoo tuluu negdtsgiieee
Зочин · 2014/06/12
Дээрхи нийтлэлтэй санал нэг байна, Энэ төр засаг, УИХ-ын 76 гишүүд ямар сэтгэл нь хөлдсөн улс байдаг юм, аливаа хууль батлахдаа гадны эрх ашиг тэр тусмаа Хятадын засгийн эрх ашигийг баримталсан хууль дүрэм батлаж байгаа нь илт илэрхий харагдаж байдаг... Иймэрхүү маягаар төр засгаа , ард түмэн, улс эх орноо авч явах юм бол бид зүгээр хараад сууна гэж байхгүй, Анх өмч хувьчилалыг хэрхэн хийж хувийн тэрбумтанг Хятадын эзэдтэй болгосон одоо түүнтэй адилхан эх орон газраа худалдах дээрээ тулж байгаа нь төрийн өндөрлөгт Хятадын эрлийзүүд гарсан нь үнэн шүү... Би зарим нэгийг нь бас гадарлаж байна .... Босно шүү...