Халаасны хулгайн хэрэг үйлдээд баривчлагдсан Монголын иргэдийн талаар Тайландын хэвлэлд мэдээлжээ
2023/03/29
Тайландын Бангкок Пост сонины өчигдрийн дугаарт тус улсад хулгайн хэрэг үйлдээд баривчлагдсан Монгол улсын гурван иргэний талаар мэдээлжээ.
Тэд Бангкокийн олон улсын Суварнабхуми нисэх буудалд гадаадын жуулчдын эд зүйлсийг хулгайлсан юм байна.
Баривчлагдсан иргэдийн нэрсийг 37 настай Дамдин Жаргалсайхан, 51 настай Батболд Самбуу, 37 настай Батмягмар Уртнасан гэж мэдээлжээ.
Өнгөрсөн долоо хоногт нисэх буудалд байсан Япон улсын хоёр, Тайландын нэг, Канадын нэг иргэн хэтэвч, бэлэн мөнгөө хулгайд алдсан талаар цагдаад мэдэгдсэний дараа хяналтын камерын бичлэгээр дээрх хүмүүсийг илрүүлсэн баривчилсан байна.
Ингэхэд дээрх гурван хүн өөр хоёр эмэгтэйтэй хамтран хулгай хийсэн нь бичлэгээс харагджээ. Хулгайч нарт тусалж, хохирогчдын анхаарлыг сарниулахын тулд эд зүйлсийг нь хувцас, цүнхээрээ халхлах арга хэрэглэдэг байсан хоёр эмэгтэйг Тайландын цагдаагийн газар эрэн сурвалжилж байгаа юм байна.
Эх сурвалж: Bangkok Post
Зочин · 2023/03/29
ene maygaar delhiin uls oron mgl hung huleej avahgui eh oronruuga oruulahgui bolno shu deer doorgui hulgai hiihees uur yum hiij chaddag mgl uls bolloo ymar nugeltei uls be erhem darga nar n hulgai hiine erged n hulgai hiine mgl ur huuhed min