Теди төвд ухаан алдан улмаар амьсгал хураасан иргэн түргэний эмчийг очиход нас барсан байжээ
2023/04/04
ЧД-ийн 5-р хороо “Теди төвийн 2 давхарт хүн ухаан алдаж унаад амьсгалахгүй байна” гэсэн дуудлага, мэдээлэл 04-р сарын 03-ны өдрийн 16.10 минутад цагдаагийн байгууллагад ирсэн.
Дуудлага, мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас шинжээч эмчийг оролцуулан шалгахад 40 настай эрэгтэй А нь гар утас үзэж байгаад татаж, ухаан алдан унахад худалдагч зүрхэн тус газарт нь тасралтгүй иллэг хийсэн ч НТТТ-ийн 103-ын эмч ирэхэд нас барсан байна. Тухайн үйл явдал болоход 4 худалдагч 1 үйлчлүүлэгч байсан бөгөөд амь хохирогч нь 2020 онд цус харваж группт гарсан, байнгын даралт өндөртэй байсан байна.
rr · 2023/04/04
Энэ гарчиг юу вэ. Амьсгал хураасан иргэн эмчийг очиход нас барсан байжээ гэнээ. Угаасаа амьсгал хураасан байсан бол нас барсан л байж таараа ш дээ. Энэ сэтгүүлчдийн боловсролыг яах вэ