Тусгай хамгаалалттай бүсэд газар эзэмшигчдийн анхаарал татсан нэрс
2023/04/04
Авлигатай тэмцэх шилэн ажиллагааны хүрээнд тусгай хамгаалалттай газар эзэмшигчдийн мэдээллийг shilen.gov.mn сайтад нээлттэй байршуулсан талаар ЦХХХ-ны сайд Н.Учрал өчигдөр мэдээлсэн.
Тухайн мэдээллээс харахад 2016 онд тусгай хамгаалалттай газар нутагт хамгийн их буюу 82.72 га талбайг иргэн, аж ахуйн нэгжид олгосон байгаа юм.
Уг сайтын "Газар эзэмшигч хуулийн этгээд" цэсээс хэнд, хэдэн онд, ямар хэмжээтэй газрыг, хаана олгосон гэдгийг харах боломжтой болжээ.
Энэхүү жагсаалтад байгаа зарим овог, нэр нь олны танил хүмүүстэй адилхан байгааг манай редакцын зүгээс онцлон хүргэж байна.
Тэгвэл тусгай хамгаалалттай газар эзэмшиж байгаа хуулийн этгээдийг шүүж, эцсийн өмчлөгч, эсвэл хувьцаа эзэмшигчийн хамт хүснэгтээр харуулж байна. Хуулийн этгээдээс хамгийн их буюу 210 га талбайг Төрийн тусгай хамгаалалттай газар эзэмшиж байгаа бол "Монголын алтан аялал" ХХК 88.72 га талбай эзэмшдэгээрээ хоёрдугаарт эрэмбэлэгджээ.