Хүний амь хөнөөж, тээшинд хийж орхисон этгээдүүд дахин хүн хөнөөх гэж байх үед нь баривчилжээ
2023/04/05
Цагдаагийн байгууллагад 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Булган аймгийн Орхон сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Уушгийн ам гэх газарт “Улсын дугааргүй Toyota Prius маркийн тээврийн хэрэгслийн тээшинд хүн нас барсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Дуудлага, мэдээллийг тус аймгийн цагдаагийн газраас шалгахад 62 настай, эрэгтэй “Г” нь уг тээврийн хэрэгслийн тээшний хэсэгт 2 гар хүлэгдсэн, аманд нь алчуур чихсэн байдалтай амь насаа алдсан байжээ.
Түүний амь насыг урьд өмнө нь гэмт хэрэг үйлдэн шүүхээс ял шийтгэгдэж байсан 26 настай, эрэгтэй “Д” нь 31 настай, эрэгтэй “Б” болон “А” нартай хамтран хохироож, зугтсаныг шуурхай эрэн сурвалжилж, тэднийг Орхон аймгийн нутаг дэвсгэрт такси үйлчилгээ эрхлэгч “Б”-ийн амь насанд нь халдана хэмээн айлган сүрдүүлж,, тээврийн хэрэгслийн тээшинд тээвэрлэж явахад нь цагдаагийн алба хаагчид үйлдлийг нь таслан зогсоож баривчилсан байна.
Шалгалтаар амь хохирогч “Г” нь хувиараа такси үйлчилгээ эрхэлдэг байсан бөгөөд дээрх 3 этгээд 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр түүнд “Адууны эрэлд яваад ирье” хэмээн хууран мэхэлж суурин газраас холдуулж амь насыг нь хохироосон байна.
Мөн 2023 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хувиараа такси үйлчилгээ эрхлэгч “Б”-тэй “Аймгийн төв хүргүүлнэ” гэж тохиролцон замдаа маргалдан түүнийг айлган сүрдүүлж, заналхийлэн түүний ар гэрээс 200.000 төгрөгийг түүний дансаар шилжүүлэн авч, улмаар гар, хөлийг нь хүлэн тээврийн хэрэгслийн тээшинд хийж Архангай аймгийн Өлзийт сумруу зорчих үед нь цагдаагийн алба хаагчид дайчлан баривчилж, цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг авчээ!
бат · 2023/04/07
Ямар нэг хэргээр ял эдлээд гарсан хүмүүс тэр ялаар ахин хэрэг хийвэл жилийг нэмэх арга хэжээ авмаараа
Зочин · 2023/04/06
Ял эдлэж бсан хүмүүс хүмүүжээгүй дайсанууд болоод бгаа юм биш үү?
Зочин · 2023/04/05