Ирэх сарын 1-нээс жолооч нарт цахим гэрчилгээ олгоно
2023/04/06
Ирэх сарын 1-нээс жолооч нарт цахим гэрчилгээ олгож, зургаадугаар сарын 1-нээс татвараа төлсөн жолооч нар хөдөлгөөнд оролцоно.
Нийслэл хот автомашиныхаа ачааллыг дийлэхгүйгээс гадна, торгууль, татвараа төлдөггүй, оношилгоонд хамрагдаагүй тээврийн хэрэгсэл ч хөдөлгөөнд энгийн оролцдог. Цаашид хяналтыг сайжруулахаар нэгдүгээр эгнээний камержуулалтыг нэмэгдүүлэхээс гадна RFID төхөөрөмжийн тусламжтай хяналт тавих бүрэн боломжтой болжээ. Тухайлбал, энэ төхөөрөмжөөр тээврийн хэрэгслийн даатгал, татвар гэх мэт долоон төрлийн зөрчлийг илрүүлж байна.
Нийслэлийн мэдээлэл технологийн газрын дарга н.Чинзориг ингэж ярьж байна.
RFID төхөөрөмж, камер хоёр ижилхэн зөрчил илрүүлэх, хяналт тавих боломжтой ч камер бичиж авах, харин RFID төхөөрөмж богино хугацаанд бага өртгөөр мэдээллийг цуглуулдгаараа онцлогтой гэлээ.