ЖАГСААЛТ: Амралтын өдрүүдэд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулах 21 байршил
2023/04/07
Дөрөвдүгээр сарын 8, 9-ний амралтын өдрүүдэд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулах гэж байна.
"Хонины нөөцийн махыг гулуузаар нь худалдахад нэг килограммыг нь 8,300 төгрөгөөр борлуулна. Энэ нь бусад зах, худалдааны төвүүдээс 20-25 хувиар хямд үнэ.
Өргөтгөсөн худалдаанд татварын байгууллага, мал эмнэлгийн газар, Захирагчийн ажлын алба, дүүргүүдийн ЗДТГ хяналт тавьж ажиллана" хэмээн Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн хариуцсан мэргэжилтэн Н.Бумцэнд хэллээ.
Нөөцийн махны чанарын асуудлыг ХХААХҮЯ хариуцах юм байна. Өөх, мах, ясыг тэнцүүлж савлахыг нөөцийн мах бэлтгэсэн 12 ААН-д анхааруулжээ.
Өргөтгөсөн худалдаа зохион байгуулах 21 байршил:
№ |
Дүүрэг |
Хороо |
Хаяг, байршил |
1 |
Баянгол дүүрэгт-4 |
1 |
Угсармалын шар 46, 48, 49-р байрны дунд талбайд |
2 |
5 |
5-р хорооны байрны гадна талбай |
|
3 |
13 |
"Хишиг" төвийн гадна талбай |
|
4 |
24 |
Алтай хотхон |
|
5 |
Баянзүрх дүүрэгт-4 |
3 |
"Сансар" худалдааны төвийн гадна талбайд |
6 |
4 |
Жуковын талбай |
|
7 |
11 |
Улиастайн гүүрний наана |
|
8 |
23 |
Улиастайн эцсийн автобусны буудал |
|
9 |
Чингэлтэй дүүрэгт-3 |
2 |
Алтжин бөмбөгөр худалдааны төвийн гадна талбайд |
10 |
14 |
"Далайхүү" худалдааны төвийн гадна талбай |
|
11 |
15 |
Хайлааст 84 автобусны буудал |
|
12 |
Сүхбаатар дүүрэгт-3 |
11 |
Хангай хотхоны гадна талбай |
13 |
13 |
"Арви" худалдааны төвийн гадна талбай |
|
14 |
18 |
"Бэлх" худалдааны төвийн гадна талбайд |
|
15 |
Сонгинохайрхан дүүрэгт-3 |
12 |
Саппоро-Миний дэлгүүрийн зүүн талд |
16 |
28 |
Зүүн салааны хуучин эцэст |
|
17 |
34 |
Орбитын тойрог "Тунгалаг" төвийн үүдэнд |
|
18 |
Хан-Уул дүүрэгт-4 |
7 |
Яармагийн хуучин эцэс |
19 |
10 |
Төрийн банкны хажууд |
|
20 |
15 |
"Эко" хүнсний захын урд талбайд |
|
21 |
20 |
"Лавай" худалдааны төвийн гадна талбайд |
"Нөөцийн мах 180 тонн борлуулагдсан нь нийт бэлтгэсэн махны/6,150/ 2.4%-ийг эзэлж байна. Борлуулалт бага байгаа тул өргөтгөсөн худалдааг зохион байгуулах юм.
Бусад худалдааны төвд махны үнэ нэмэгдээд байгаа нь шинэ мах орж ирж буйтай холбоотой.
Дэлгүүрүүдэд нөөцийн үхрийн махны борлуулалт арай илүү байгаа"-г тэрбээр мэдээллээ.